АНУ-ын ипотекийн зээлийн хүү 2008 оноос хойш анх удаа зургаан хувьд хүртэл өсжээ.
Тодруулбал, АНУ-ын 8-р сарын инфляц 8.3 хувьд хүрч, хүлээгдэж байснаас өндөр түвшинд очсоны дараа 30 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй орон сууцны зээлийн дундаж зээлийн хүү 5.94 хувиас 6.01 хувь болж өссөн байна.
Ингэснээр:
- Эрэлт: Орон сууц худалдан авагчдын ипотекийн зээлийн эрэлт өнгөрсөн жилээс 29 хувиар буурсан бөгөөд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүсэлт ч мөн жилийн өмнөх үеэс 29 хувиар буурчээ.
- Санхүүжилт: Дахин санхүүжилтийн эрэлт жилийн өмнөхөөс 83 хувь буурсан бөгөөд ипотекийн хүү зургаан хувиас дээш үед 452,000 орчим зээлдэгч л дахин санхүүжилт авах боломжтой аж.
- Зах зээл: Түүнчлэн ипотекийн зээлийн өргөдлийн хэмжээг хэмжих зах зээлийн нэгдсэн индекс долоо хоногийн өмнөхөөс 1.2 хувь, 1 жилийн өмнөхөөс 64.0 хувиар тус тус буурлаа.