МЭДЭЭОнцлох

Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Хуваалцах:
Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Малын Удмын Сангийн Үндэсний Төвийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны төлөөлөл танилцлаа.

Тус төв нь монгол малаас чанартай үр үйлдвэрлэж, генийн санг хамгаалж үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Манайд баталгаажсан 56 үүлдэрээс гойд ашиг шимтэй 30 үүлдрийн малын үрийн нөөцийг хадгалж байна.

Сүүлийн үед монгол малын чанар муудаж, бие жижирч, ашиг шим багасч, үүлдэр угсаа алдагдах эрсдэл буй болж байна.

Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Тиймээс малын удмын санг хамгаалахад малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үржил, селекцийн талаарх мэдлэгийг сайжруулах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар тус төвийн удирдлагууд хэлж байлаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих