НИЙГЭМОнцлох

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд ирэх онд шинэ соёлын төвтэй болно

Хуваалцах:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд  ирэх онд шинэ соёлын төвтэй болно

Дархан-Уул аймгийн Хонгор сумын соёлын төв нь 100 хүний суудалтай урлаг, соёлын танхим, Номын сантай. Орон нутаг судлах танхим нь 94 ширхэг үзмэртэйгээр иргэд, олон нийтэд үйлчилж байна.

Тус сумын соёлын төвд энэ сарын 23-ны өдөр аймгийн Соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд ажиллаж 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцан 2023 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцлоо.

2022 онд сумын Засаг даргатай 10 зорилтын хүрээнд 40 арга хэмжээг төлөвлөж тайлагнахаар гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж оны эцэст 90 гаруй хувьтай биелүүлжээ. Тухайлбал: Соёлын төвийн хамт олон ЕБС-ийн сурагчид болон ардын авьяастнуудтайгаа хамтран “Сар шинийн эгшиглэн”,"Алтан намар" зэрэг тоглолтыг өргөн барьсан. Иргэд, хүүхэд багачуудыг ном унших соёлд сургаж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор сумын ЗДТГ, ЕБС, цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажилладаг. Номын баяр, Соёлын орон зай нээлттэй өдөрлөг, Соёлын бүтээлч сар, Нүүдэлчин монгол, Төрийн албан хаагчдын урлагийн наадам зэрэг бүх нийтийн соёлын боловсрол олгох, соёл, урлагийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй зохион байгуулж, оролцсон гэж тус сумын Соёлын төвийн дарга Г.Сайхансанаа танилцууллаа. Тэрээр цааш нь:

- Аймаг, орон нутгаас соёлын төвөө дэмжсэн хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэж байгаа хэдий ч энд ажиллах мэргэжилтэй ажилтан дутмаг, комьпютер, техник хэрэгсэл дутагдалтай хэвээр байна. Мөн цалин, нийгмийн баталгаа хангалтгүй байна. Ирэх жилүүдэд шинэ соёлын төвтэй болох зорилго тавьсан гэв.

Дархан-Уул Аймаг


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих