"Зүүнбаян-Ханги" чиглэлийн одоо баригдаж 226 км төмөр замын 75 км-ийн зам дээр галт тэрэг унасан осол гарсан байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төрийн ордонд мэдээллэв.
Тэрбээр, "Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гал тэрэгний осол болсон. "Зүүнбаян-Ханги" чиглэл рүү ачаа ачсан "Монголиан транс ложистик" компаний вагон замаас гарч унасан осол болсон. Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 75 км-ийн зайтай "Хулангийн шанд" осол болсон.
Өнгөрсөн шөнө 11:30 минутын үед хөдөлсөн 00:20 минутын үед осол болсон. Цуваанд 17 вагон явж байсан Ханги мандалын бүтээн байгуулалтад зориулсан ачаа ачсан байсан. Вагонд 3 хүн явж байсан одоогоор биеийн байдал хэвийн байна. Осолын шалтгааныг олохоор ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсэн, машинист согтуу байсан гэдэг мэдээлэл ирж байна. Одоогоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улс олон төмөр замтай болсон. Шинээр олон төмөр замтай болсон. Төмөр замын удирдлагыг сайжруулах, сахилга хариуцлагагүй байдал байгаа учир цаашдаа хатуу дүрэмтэй аюулгүй байдлыг хангах тал дээр Зам тээврийн хөгжлийн яам ажиллана.
Олон замбараагүй төмөр замуудыг цэгцлэхээр УИХ-д хуулийн төслийг өргөн бариад байна" гэв.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу