УЛС ТӨРОнцлох

С.Бямбацогт: Eznis Airways компани хориотой ачаа оруулж ирсэн гэж хоригт орох асуудал яригдаж байна

Хуваалцах:
С.Бямбацогт: Eznis Airways компани хориотой ачаа оруулж ирсэн гэж хоригт орох асуудал яригдаж байна

Өнөөдөр өглөө манай улсад газардсан БНХАУ-аас ОХУ-руу явах транзит ачаанаас галт зэвсэг илэрсэн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Eznis Airways компани хориотой ачаа оруулж ирсэн гэж хоригт орох асуудал яригдаж байна. Гадны болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байх шиг байна. Өнгөрсөн сард тус компани том онгоц оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор бусад улс болон монгол улс дотор ачаа тээвэр, транзит тээвэр хийх зөвшөөрлөө авсан. 

Нислэг үйлдэж эхэлсэн. Олон чиглэлд зөвшөөрөл авсан. ОХУ руу тээвэрлэх ачаанд гуравдагч орны даатгалд хамрагдсаны үндсэн дээр ачаа тээвэр явж байгаа. БНХАУ-аас ОХУ руу очих ачааны жагсаалтыг Лондон руу явуулж, даатгуулагч компаниараа шалгуулсан. Энэ даатгалын компани нь танай ачаанд хоёрдмол шинж чанартай ачаа байж болзошгүй байна гэж нисэх зөвшөөрөл өгөөгүй байдалтай байна. 

Хоёрдмол шинж чанартай гэдэг нь иргэний зэр зэвсгийн чанартай ачаа. Ачааг шалгахаар ЗТХЯ-наас шалгалтыг явуулж байна. 

Хэрвээ уг ачааг мэдэгдэлгүйгээр ОХУ руу ниссэн бол Монгол Улсын иргэний нисэх олон улсад эрсдэлтэй байдалд орох байсан. Ачаа нисээгүй учир шалгалтын ажиллагаа явуулж байна.

ОХУ өөрөө олон улсын санкцд орсон байгаа. Тийм учраас ОХУ руу нисэхэд олон зөвшөөрөл шаарддаг" гэлээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх