
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. энэ үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:
Хилийн боомтуудыг Хятадын төмөр замтай шууд төмөр замаар холбох холболтын ажлын техникийн зургыг гаргах, зохицуулалтыг бий болгох, бодлогын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан. Монгол Улс өнгөрсөн хугацаанд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан төмөр замтай үүгээрээ олон улсын төмөр замтай холбогддог байсан. Өнгөрсөн есөн сард бид Гашуунсухайтын төмөр замыг барьж байгуулсан. Мөн арваннэгдүгээр сарын 25-нд Ханги-Мандалын төмөр замыг барьж байгуулж хил дээр очсон байгаа. Эдгээр төмөр замуудыг Хятадын төмөр замтай холбож байж бидний хүсэж байгаа ачаа бараа хүссэн хэмжээгээр гарах боломж бий болно. Өнөөдөр хэдийгээр төмөр замууд барьсан боловч Хятадын талтай холбогдоогүй байгаа учраас тээвэрлэх ачааны хүчин чадал таван сая орчим байгаа. Хятадын төмөр замтай холбосноор тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүний гарах хэмжээ 30 сая хүртэл нэмэгдэх боломж бүрдэнэ гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу