
Дэлхийн хөлбөмбөгийн супер од Криштиано Роналдо Саудын Арабыг зориж шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл тэрбээр Аль-Нассар клүбийн төлөө эхний тоглолтондоо мөнхийн өрсөлдөгч Лионел Мессигийн эсрэг тоглож магадгүй болжээ.
Парис Сент Жермен клуб нь 1-р сарын 19-нд Саудын Арабын Аль Насср, Аль Хилал клубүүдийн тоглогчдоос бүрдсэн бүх ододтой нөхөрсөг тоглолт хийхээр болсноо зарласан байна. Харин Криштиано Роналдо 1-сарын 22-ноос хойш Аль Насср клубийн бүрэлдэхүүнд албан ёсоор тоглож эхлэх юм. Аль-Нассар клүб нь нөхөрсөг тоглолт болж өнгөрсний дараа лигийн тоглолттой тул эрсдэлд орохыг хүсэхгүй байгаа бөгөөд 1-р сарын 19-нөөс өмнө Криштиано Роналдог Аль-Нассар клубт авчрах хүсэлтэй байгаа гэнэ.
Гэвч Роналдо Английн Премьер лигийн Эвертон клубтэй хийсэн тоглолтын дараа хөгжөөн дэмжигчийнхээ гар утсыг цохиж унагасан үйлдлийн улмаас албан ёсны хоёр тоглолт өнжих шийтгэл хүлээгээд байгаа юм.
Ц.Мөнхсайхан





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу