МЭДЭЭЭНТЕРТАЙМЕНТ

Газрын маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хуваалцах:
Газрын маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
162062-19052015-1432003683-2134239494-huuli Газар гэдэг зүйлийг ярихын өмнө танд өмч гэдэг зүйлийг тайлбарлах шаардлагатай болно. Яагаад гэвэл Та газрын албанаас гэрчилгээ гаргуулан авсанаас хойш тэр газар хувийн өмч буюу таны үл хөдлөх хөрөнгө болж хувирна гэсэн үг юм. Өмч гэдэг зүйлийг Монгол Улсад нийтийн болон хувийн өмч гэж хоёр хэлбэрээр ангилдаг. Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна. Харин хувийн өмч нь иргэний болон  дундын гэсэн хэлбэртэй байдаг. Өмчлөх эрх, өөрийн өмчтэй байх гэдэг бол өмчлөгч буюу эзэн нь бусад  этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг хэлнэ. Гэтэл энэ эрхээ чөлөөтэй эдлэх гэхэд бусад этгээдээс саад болох буюу өмчийн маргаан үүсэх явдал Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эрс ихэссэн. Эдийн бус өмч хөрөнгө гэдэгт зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр, эдийн өмч хөрөнгө гэдэгт газраар төлөөлүүлэн ямар маргаан үүсдэг, түүнийг зохицуулсан хууль эрх зүйн ямар хэм хэмжээ байдаг талаар товч ойлголт өгөх зорилгоор энэхүү тодруулгыг хийж байна. fb5c27012bf7bd2b528a5fe03304bd91_xl Газрын маргааны асуудал хамгийн их хөндөгддөг Иргэд хооронд хамгийн их үүсдэг өөр нэгэн маргаан бол газрын маргаан. Газрын Тухай Хуулинд зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж  ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга, газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга, газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэдэг. 17da065dfc2bc70134d8ecaedd3bdcaf Хэрэв газартай холбогдон үүссэн маргааны талаар холбогдох байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ. Та өөрийн газраа эзэмших ашиглахад хөндлөнгийн хэн нэг этгээд саад болж байгаа эрхээ сэргээлгэхэд танд хамгийн чухал зүйл бол таны газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг юм. Хэрэв таны газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй өөр хэн нэгэн байгаа бол уг маргааныг шийдэх гол баримт бол таны харъяа дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших хүсэлт юм. Уг хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан хүсэлт авсан тухай бичилт, баримт өгөх ёстой бөгөөд үүнийг хадгалж байх нь газрын маргаан үүсэхэд маш чухал хэрэг болдог гэдгийг анхаарах ёстой. Газартай холбоотой маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх хэрэгтэй Газартай холбоотой маргаанаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх бөгөөд шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг заавал явуулсан байх ёстой. Эс тэгвээс шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх үндэслэл болно. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа гэдэг бол та холбогдох Захиргааны байгууллага, албан тушаалтанд газартай холбоотой гомдол гаргаж, түүнийг шийдвэрлэх талаар явуулах захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах юм. Иймд хэрэв танд газартай холбоотой маргаан байгаа бол эсрэг талтайгаа хэрүүл тэмцэл хийж цаг алдах биш шууд холбогдох Газрын алба, Засаг даргад хандах ёстой. Дээрх албан тушаалтнуудын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрх нээгддэг гэдгийг мэдэж байх ёстой. Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоогүй боловч өөрийн газраа ашиглахад бусад этгээдээс саад болох байдал хааяа үүсдэг билээ. Үүнийг иргэд газрын маргаан гэж андуурах нь түгээмэл байдаг. Хэрэв таны хөрш газар дээрээ ямар нэг барилга байгууламж барих, дуу чимээ, хог хаягдал гаргах зэргээр таныг өөрийн эзэмшил газар дээрээ аятай тухтай амьдрахад саад болоод байвал Иргэний Хуулийн 135-р зүйлийн “Хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах буюу хориглон хязгаарлаж  үл болох” заалтын дагуу эрхээ хамгаалуулах эрхтэй.

www.tug.mn

Хуваалцах:
0Хаха
5Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
7Пөөх

Сэтгэгдэл бичих

сувдаа 2026-06-27 18:20:47

Сайн байна уу,114мк эзэмших гарсан газартай юма,энэ газар дээрээ байшин барисан илүү гаргаад барисан байна гээд өмчлөх гарахгүй гэнэ,ЭНЭ хуулиар болохгүй,гэх юм,ямар хэмжээнээсээ хэтэрсэн газар авчаад байгаа бишдээ,ард иргэдээ бодолцохгүй юма,ХЭМЖЭЭНДЭЭ*хүрээгүй бол илүү гарсан гээд байгааг өгч болохгүй юм байхдаа,ХААНА хандах вэ

Миний биe газрын маргаантай хууль бус гэрчилгээнүүдээс бол 7-8 жил дараалан шийрэгдэж байна. 2025-02-22 12:13:48

Миний биe газрын өмчлөлийн гэрчилгээтэй мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй. Миний өмчлөлийн газар 400м2 байсан. Дараа нь эд хөрөннийн маш их маргаантай үeд миний газрынхаа урьд талд 428м2 газарын гэрчилгээ гаргуулаж энэ нь хууль бус гэдэг нь захиргааны хэргээс тогтоогдсон боловч энэ хүчингүй болсон гэрчилгээг ашиглан олон дахин хууль бус гэрчилгээ гаргаад зохисохгүй тус хууль бус гэрчилгээг зээлд барьцаанд тавьж Миний орох гарах гарцыг хаасан. Тэрний дараа ч зөндөө олон гэрчилгээ гаргасан.тус сул газард хэмжилт хийлгэж үзлэг хийлгэх гэхэд шүүх бол eрөөсөө хийж өгөхгүй. Байна.тус хуль бус гэрчилгээ гаргуулсан газар одоо хүртэл хэдэн м2 гэдэг нь .тодорхой бус тусалж өгнө үү

Миний биe газрын маргаантай хууль бус гэрчилгээнүүдээс бол 7-8 жил дараалан шийрэгдэж байна. 2025-02-22 12:13:47

Миний биe газрын өмчлөлийн гэрчилгээтэй мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй. Миний өмчлөлийн газар 400м2 байсан. Дараа нь эд хөрөннийн маш их маргаантай үeд миний газрынхаа урьд талд 428м2 газарын гэрчилгээ гаргуулаж энэ нь хууль бус гэдэг нь захиргааны хэргээс тогтоогдсон боловч энэ хүчингүй болсон гэрчилгээг ашиглан олон дахин хууль бус гэрчилгээ гаргаад зохисохгүй тус хууль бус гэрчилгээг зээлд барьцаанд тавьж Миний орох гарах гарцыг хаасан. Тэрний дараа ч зөндөө олон гэрчилгээ гаргасан.тус сул газард хэмжилт хийлгэж үзлэг хийлгэх гэхэд шүүх бол eрөөсөө хийж өгөхгүй. Байна.тус хуль бус гэрчилгээ гаргуулсан газар одоо хүртэл хэдэн м2 гэдэг нь .тодорхой бус тусалж өгнө үү

Зочин 2022-06-06 18:04:04

Манайх 3жилиин өмнө ах дүүгээсээ газар худалдаж авсан юмаа тухайн үедээ гэрчилгээ энтр хөөцөлдөж аваагүй одоо гэрчилгээгээ авии айлд зарах болсон нөгөө айл гэрчилгээ болохгүй бн гэх шалтгаанаар өгсөн мөнгииг буцааж өгөөд газрөө эргүүлж авна гээд айлд заруулдаггүй одоо газар үнэд орсон болохоор надад хохиролтой бн ямар арга хэмжээ авах вэ хаана хандах вэ туслаач

Зочин 2021-10-30 21:26:35

Манайх газрын маргаантай бга юмлда. Тэр газраа аваад одоо 3 сар шахуу болж бн шинээр авсан газрын маань хажуухан жалгатай тэр жалгыг нэг авгай үсрээл 4-5 метр тэгшүүлсэн юм гэнэлээ. мнайх граш барихын тулд 2оос 3метр сунгаж барьсан.Тгд нүүж ирхэд бгагү ойр хавьд бдг айлууд маань 2.3 жилийн өмнө тэншлүүлээдл бсн одоо тгд иркүүл бгашд гж хэлсэн тгээд гэв гэнэт 2 хонгийн өмнөөс орой болгон ирээд оройн цагаар би энэ газраа авна маргааш ирж бууна гэх мэтчилэн бидний сэтгэл санааг хохироож дарамтанд оруулаад бх юм( тэр эгч болхоор кадастарын зураггүй газар өмчлөх эрхгүй мөн газрын албанаас жалганы хажуд буух боломжгүй гж хэлсэн)манайхны хувьд бол кадастрын зураг болон газар өмчлөх эрх бга. Өмнө бидэнд зарж бсн ах аан өмнөн согтуу хөлдүү юмнуд ирээд энгээдл бсн юм тэр хэд нь л юм блгү гээд бти өг газрын албатай уулзаад үз гэж бидэнд хэлсэн. Тгд нгө эгчид газрын албаар хамтдаа явцгаая гэж хэлэхэд үгүй маргааш ирж бууна гэх мэтчилэн орилоод утсаа тасалчихдаг....бидний хувьд ээж минь өрх толгойлсон эмэгтэй олон жил айлын хашаанд бж бгаад нэг газар авсан чинь бөөн хэл ам.. бидэнд туслаач

Зочин
Сэтгэгдэл бичих