
Аргентины шигшээ багийн тоглогч Месси нөхөрсөг тоглолтод оролцохоор Хятадад очжээ. Гэхдээ түүнийг Бээжингийн нисэх буудал дээр саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Мессиг Бээжингийн нисэх буудал дээр зургаадугаар сарын 10-ны өдөр газардахад түр саатуулжээ. Учир нь тэрбээр Аргентины биш харин гагцхүү Испанийн паспорттай явсан, визгүй байсан гэнэ. Мессиг хэдэн цаг саатуулсны эцэст виз олгон нэвтрүүлсэн гэж эх сурвалж дамжуулжээ. Аргентины шигшээ багийнхан Бээжин хотод зургаадугаар сарын 15-ны өдөр нөхөрсөг тоглолтод оролцох юм байна. Месси Хятадад долоо дахь удаагаа, 2017 оноос хойш анх удаа очиж байгаа нь энэ аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу