Индонезид галт уулын дэлбэрэлтийн улмаас нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоогоод байна

Хуваалцах:
Индонезид галт уулын дэлбэрэлтийн улмаас нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоогоод байна

Индонезын Анак-Кракатау галт уулын дэлбэрэлтийн улмаас тус улсын найман нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоожээ. Тухайлбал, Жакарта хот дахь Сукарно-Хатта, Халим Перданакусума нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн Лампунг муж, Бандунг, Куруго, Өмнөд Тангеранг, Песисир Барат болон Пагар Алам дүүргүүдийн нисэх онгоцны буудлуудаас хийх нислэгийг түр зогсоосон байна.

Өнгөрсөн баасан гаргийн оройноос дэлбэрч эхэлсэн Анак-Кракатау галт уулнаас утаа оргилж, үнс, утаа 15 мянга гаруй метийн өндөрт хүрсэн байна. Индонезын Цаг уурын албанаас мэдээлснээр, галт уулын дэлбэрэлтийн нүргээн 700 км хүртэлх зайд сонсогдсон байна. Одоогоор хүний амь эрсэдсэн болон гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Анак-Кракатау галт уул долоодугаар сард идэвхжиж эхлэхэд эрх баригчид аюулын түвшнийг дөрвөн шатлалын гуравдугаар түвшинд хүргэжээ.

1883 онд Кракатау галт уул дэлбэрсний улмаас 36 мянга орчим хүн амиа алдсан байна. Харин 1927 онд уг гамшгийн голомтод шинэ галт уул үүссэн нь Анак-Кракатау буюу “Кракатаугийн хүү” хэмээн нэрлэгджээ. Тус галт уул одоо ч идэвхтэй хэвээр байна.

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих