
УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл гомдлын D өргөдөл системд НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгох санал асуулгыг иргэдийн дунд явуулж эхэлсэн ба энэ нь Сангийн сайд Б.Жавхлангийн эсэргүүцэлтэй тулсан. Сангийн сайд Б.Жавхлан үүний тулд 600 тэрбум төгрөг хэрэгтэй. Тийм боломж байхгүй.
Попролт сонгуулийн жилийн хийрхлээ хойш тавь хэмээн чанга дуугарсан ч удалгүй бууж өгсөн.
Учир нь, УИХ-ын дарга Засгийн газраас боож оруулж ирсэн 2024 оны төсвийн төслийг буцаана хэмээн тэрүүхэндээ төсвөөр барьцаалж санасандаа хүрлээ. Төсвийн төслийг буцаавал олон хүний хөдөлмөр талаар болж, төсвийг эргэн задалснаар УИХ-ын гишүүдийн ч хэл ам нэмэгдэнэ. Тодруулбал, сонгуулийн жилийн төсөвт сонгогдсон тойрогтоо ахиухан хэдэн төгрөг тавиулчих санаатай УИХ-ын гишүүд санаархан санасандаа хүрэхийн тулд бойкот хийхээс буцахгүй байгаа. Энэ эгзэгтэй цаг үед төсвийн төслийг ногоон гэрлээр явуулах бүхий л арга чаргыг Засгийн газар эрэлхийлнэ. Гэтэл УИХ-ын даргын шантаажтай тулсан Засгийн газар УИХ-ын даргын НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгох санал, санаачилгыг дэмжихээс аргагүйд хүрч, төсвийг танахаар болж, 600 тэрбумын эрэлд ийнхүү гарлаа. УИХ-ын даргын санал санаачилгатай ирэх оны төсвийн төслийг өргөн барих үйл явц давхцсанаар Г.Занданшатар дарга ямартай ч санасандаа хүрч, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж таарах нь. Харин дэмжих эсэх эрх нь гишүүдэд үлдэж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-10-23 11:46:09
Буцаан олголтыг 5%-р олгоно гэж байхаар наад НӨАТ-н хувь хэмжээгээ 5% болгоод буцаан олголтоо 2%-р нь байлгахад л болох асуудал биз дээ улс 3%-н татвар авна болоо юм бишүү!!! Хөгжингүй орнуудад 100%-р буцаан олголт хийдэг гээ биз дээ.