Онцлох

"Эрдэнэс силвер ресурс"ийн удирдлагуудыг шүүх гэм буруутайд тооцлоо

Хуваалцах:
"Эрдэнэс силвер ресурс"ийн  удирдлагуудыг  шүүх гэм буруутайд тооцлоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаяр, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Ж нарт холбогдох хэргийг шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Тодруулбал, “Нүүрсний” хэргийн хүрээнд шалгасан, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Мөнхбаяр нарын зургаан  хүнд холбогдох хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Т.Мөнхбаярыг  ЭХ-ийн 22.4-2 /хясан боогдуулж бусдаас хахууль авсан/, Б.Ж-ыг ЭХ-ийн 22.4-2, 18.6-1-д /хахууль авсан, мөнгө угаасан/ заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийг  гаргалаа.

Харин шүүгдэгчдээс  гаргасан хохирол, төлбөр барагдуулах саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг дөрөв хоногийн дараа хийхээр болсон байна.

  •  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих