
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12.30 цагийн орчимд эхэлсэн ч.хуралдааныг ирэх арванхоёрдугаар сарын 13-ны 10.00 цагт товлон, нэг сараар хойшлууллаа. Энэ удаа шүүгдэгч Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал муу, гуравдугаар шатлалын эмнэлэгт нэг сар орчим хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг өмгөөлөгчид нь хэлсэн. Прокурорын байгууллага ч эмч нарын оношийг хүлээн зөвшөөрч, мөн Б.Ганхуягийн биеийг үзсэн тул саналыг хүлээн зөвшөөрснөөр, шүүх хуралдааныг нэг сараар хойшлууллаа.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-11-13 14:41:40
жирийн иргэнд эмчлэх шаардлагатай гэхүү хулгайч луйварч авилгач хуулиЙнхан!!!!!! зүгээр явуулчихаач нэртэйгээр