
АН-ын дарга Л.Гантөмөр муу ажиллаж байна. Нэгт, танигдаагүй болохоор гишүүд сайн танихгүй, ялангуяа орон нутагт Л.Гантөмөр гэдэг хүнийг танихгүй байна. Байдал ийм байхад бид ирэх УИХ-ын сонгуульд ялахгүй нь тодорхой. Тиймээс энэ хүнийг солих нь зүйтэй гэсэн тулган шаардлага АН-ын гишүүдээс гараад эхэлжээ. Харин АН-ын даргад Н.Алтанхуяг, .Тэмүүжин нарын нэрс яригдаж байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж үзсэн, сайд ч хийж байсан арай зангарагтайн дээр намынхаа гишүүдийг зангидаж чадна хэмээн АН-ын гишүүд үзжээ. Нийслэлийн АН өнөөдөр даргаа тодруулна. Араас нь Гантөмөр даргыгаа солих асуудлыг яаралтай оруулж ирж, орных нь хүнийг томилохгүй бол цаг хугацаа давчуу байна хэмээж байна. Тиймээс сөрөг хүчнийхэн ойрд томилгооны асуудлаар бужигнах бололтой. Ингэж шинэчилж байж нэг өндийвөл, дотроо цэгцрээд авбал уг нь сайн юмсан.Дээрээ гүйдлээ олохгүй бол дороо суудлаа олохгүй гэдэг. Тиймдээ ч АН удирдлагынхаа багийг цэгцэлж байж гишүүдээ зангидан ирэх сонгуульд өрөлдөх нэр, нүүртэй болно. Даээрх хоёроос Н.Алтанхуягийг хамгийн магадлалтайд тооцож байна. Унаж босож үзсэн, нэг үгээр хал үзэж халуун чулуу долоосон тэрбээр сонгуульд намаа удирдан орж чадна гэдэгт АН-ын гишүүд дэмжигчид итгэлтэй байгаа аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу