УЛС ТӨРОнцлох

АН мөлхөх бус бүр сөнөх үү....

Хуваалцах:
АН мөлхөх бус бүр сөнөх үү....

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг өчигдөр томилсон нь нэлээдгүй шүүмжлэл, хэл ам дагуулаад байна. АН-ын гал тогоог барих Генсекээр хэнийг томилох вэ гэдэг асуудал анхаарал татаж, хүлээлттэй байсан гэж хэлж болно. Харин Л.Гантөмөр даргын өчигдрийн томилгооны ззэн хар бараан намтар ихтэй. Тодруулбал, С.Эрдэнэ Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа түүнийг “Хүүхдийн төлөө газрын даргаар томилж, цаашлаад АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгосон.

Мөн 2020 оны сонгуулиар Х.Баттулгын талд ажиллаж байсан  ийм нөхрийг Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараахан хувийнхаа  зөвлөх, ажлын албаны даргаар томилсон билээ. Тиймээс ч энэ удаагийн томилгоонд Э.Одбаярыг Х.Баттулга зүтгүүлсэн гэх хардлага үнэний ортой байж таарах нь. Мөн Э.Одбаярын хувьд “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэх нэрийдлээр Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж 600 сая төгрөгийн хэрэгт нэр холбогдож байсан дуулианы түүх нь хуучраагүй байна. С.Эрдэнийн хүү Одбаяр энэ талаар “АН-ын залилагч Э.Одбаяр гэж ийм нөхөр байдаг. 10 жилд цуг сурч байсан, анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Түүнээс хойш "Эрдэнийн хүү Одбаярын амин амьдаа найз" гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Женко, Тувааны цүнх баригч” хэмээн жиргэж байсан удаатай.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа 15 дэд даргатай болсон. Тэднийг сүр дулиантайгаар тодруулсан ч өнөөдрийг хүртэл хийж гавьсан зүйлгүй сууна. Сөрөг хүчнээс нийгмээрээ хурд, асуудлаа олсон акц хүлээж байгаа ч АН өнөөдөр урагшлахын тулд мөлхөж байна. Цэрэгт энх цагт сайхан залуус амиа алдаж буйд нийтээрээ нийгмээрээ хашгираад гашуудаад өнгөрсөн хойно хэдхэн үг унагаж байх жишээтэй. Генсекийн томилгоо гээд АН нэг л буруу хөл дээрээ  босчихсон,зүг чигээ олж чадахгүй мунгинаж байна. АН-ын даргаа гишүүд нь эсэргүүцэн ийм даргатай УИХ-ын сонгуульд орвол ялагдах нь тодорхой. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын хоёрдахь том даргаас гадна намыхаа “гал тогоо”-г хариуцан ажилладаг. Үүнээс гадна шат шатны сонгуульд хэнийг, хаана нэр дэвшүүлэх вэ гэдгийг намын дарга, генсек хоёр шийддэг. Мөн намын үндсэн дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн ажлын албыг толгойлж, өдөр тутмын ажлыг нь удирдах, намын санхүү, аж ахуйг хариуцахаас гадна намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй үед дараагийн дарга томилогдох хүртэл намаа удирдах эрхтэй албан тушаалтан. Тэгвэл ийм үүрэг хариуцлагыг Э.Одбаяр дааж авч явж чадах уу. Энэ байдлаараа АН мөлхөх бус бүр сөнөх үү.  

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих