УЛС ТӨРОнцлох

Нийслэлийн АН-ын дарга өнөөдөр тодорно

Хуваалцах:
Нийслэлийн АН-ын дарга өнөөдөр тодорно

Нийслэлийн АН-ын даргын сонгууль өнөөдөр  болно. АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр 09.00-18.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ талаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдэд ямар нэгэн цензур тавихгүй. Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой" хэмээн  онцолсон билээ. Нийслэлийн АН-ын даргад М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар нэр дэвшиж, өчигдөр шууд мэтгэлцээнд оролцсон. Шууд мэтгэлцээнээс хэн нь хэн бэ гэдгийг иргэд харсан бөгөөд тэднээс М.Тулгат харизмтай, АН-ыг босгоод ирэх боломжтой, дэвшүүлж буй санал санаачилга оновчтой гэдгийг хэлж байна. Түүний хувьд АН-ыг босгоод ирэх хүч чадал, хор шар надад байна хэмээж байсан билээ. Бусад хоёрын хувьд итгэл үнэмшил бага, бөөрөнхийлсөн гэдэг шүүмж хүртээд байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих