О.Цогтгэрэл: Би засагт орохгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн

Хуваалцах:
О.Цогтгэрэл: Би засагт орохгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хамтарсан Засгийн газар байгуулах талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Захидлыг нь сонссон. МАН-ын дарга, Ерөнхий сайдаас АН-ын даргад хүргүүлсэн захидал байна билээ. Захидлын утга нь “Зөвшилцөлд хүрч байна” гэсэн утга бүхий байсан. Миний хувьд байр суурь тодорхой “Би хувьдаа засагт орохгүй гэдгээ хэлж байгаа. Намын эрх бүхий байгууллагад дүрмийн дагуу шийдвэрээ гаргаад, өгөөд УИХ дахь бүлэг болоод бүлгийн гишүүд дор бүрнээ биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаа. Түүнээс бол би засагт орохгүй.

Манай намын дарга үүнийг албан тушаалын төлөө биш ажил хэргийн төлөө хамтаръя гэсэн байх сууриа илэрхийлж байсан. Ард иргэдээс саналт хүсэлт, судалгаа аваад байгаа зүйл байхгүй. Ирэх даваа гарагт олон зүйл тодорхой болох байх" гэлээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Удган 2024-07-07 09:29:32

Чамаар дут горьд цогтгрл ээ

8888 2024-07-05 15:04:05

Хэ.лсэн үгэндээ байна шүү Засагтай хамтарснаас дахин сонгууль явагдсан нь дээр шүү

Зочин
Сэтгэгдэл бичих