
Техасын нэгэн амьтны хүрээлэнд эх горилла өвчний улмаас зулзагаа кесар хагалгаагаар төрүүлжээ. Хугацаанаасаа өмнө мэндэлсэн бяцхан гориллагийн зулзгийг амьтны хүрээлэн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. Тэрбээр малын эмч нарын тусламжтайгаар 4-6 долоо хоногийн өмнө төржээ. Энэ нь амьтны хүрээлэнгийн 115 жилийн түүхэнд кесар хагалгаагаар төрсөн анхны горилла болж байна. 33 настай эм горилла Секанигийн гэр бүлд хоёрдугаар сарын 5-нд мэндэлсэн бяцхан гориллаг Жамиела хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь "үзэсгэлэнтэй" гэсэн утгатай аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу