ДЭЛХИЙД

Энэтхэгт хэт халсны улмаас сарьсан багваахай, сармагчингууд олноороо үхэж байна

Хуваалцах:
Энэтхэгт хэт халсны улмаас сарьсан багваахай, сармагчингууд олноороо үхэж байна

       Энэтхэгт хэт халж, халуунд цохиулсан 40 мянга  гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн хоёр хоногт халууны улмаас  52 хүн нас барсан талаар “Times of India” сонин мэдээлсэн бөгөөд тэдний олонх нь ядуу, гадаа ажилладаг хүмүүс байжээ. Гуравдугаар сарын 1-ээс зургаадугаар сарын 18-ны хооронд 110 хүн нас барсан талаар Засгийн газраас нь  мэдээлжээ. Гэсэн хэдий ч идэвхтнүүд болон шинжээчдийн үзэж байгаагаар энэ тоо үүнээс хамаагүй өндөр байж магадгүй гэнэ.

 Дели хотод агаарын температур  44 хэм давж халж байгаа аж. Мөн  өнгөрсөн лхагва гарагт тус хотод хамгийн халуун шөнө болж, хамгийн бага температур 35.2С хүрч, хэвийн хэмжээнээс найм хэмээр илүү халуун болжээ.

Толгой эргэх, толгой өвдөх, чичрэх, цангах зэрэг дулааны ядаргаа нь хэнд ч нөлөөлж болно. Гэсэн хэдий ч энэ нь ялангуяа хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүс гэх мэт эмзэг бүлгийн хүмүүст илүү эрсдэлтэй нөлөө үзүүлдэг байна. Илүү ноцтой тохиолдолд биеийн үндсэн температур 40.6С (105F)-ээс дээш болж,  халуунд харвалт үүсгэдэг.

Мягмар гарагт Дели хотын RML эмнэлэгт нас барсан өвчтөнүүдийн нэг нь биеийн температур 110F (43C) байжээ. Биеийн өндөр температур нь эмнэлгийн яаралтай тусламж бөгөөд удаан хугацааны туршид эрхтэний гэмтэл, үхэлд хүргэдэг. Халууны давалгаа ус, цахилгааны хямралыг улам хурцатгаад байна.  Уттар Прадеш мужийн Канпур хотод хэт халууны улмаас хэд хэдэн сарьсан багваахай модноос унаж, сармагчингууд ус хайжг худагт олноороо ойчиж  үхсэн байна. Энэ зун дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын олон тэрбум хүн, тэр дундаа Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, мөн АНУ-ын орнуудад агаарын температур дээд хэмжээнд хүрсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих