Чинь Шыхуан хааны онгоны музей Шааньси мужийн Ши-Ань хотын Линтун дүүрэгт байрладаг бөгөөд Хаантайгаа хамт бунхлагдсан 2000 гаруй морьт цэргийн олдворыг тариачин тариа хагалж байхдаа анхны олдворыг олж, түүнээс хойш эрдэмтэд малтлага, судалгааны ажлыг хийсээр байгаа юм. Өнгийг нь алдагдуулахгүйн тулд битүү дээвэртэй байгууламж барьж хамгаалалтад авчээ. 11 хаалга, гурван малтлагын хэсэгтэй. Ойролцоогоор 8000 морьт цэргийн бунхан байгаа гэж таамаглажээ.
Энэхүү музейг үзэхээр өдөрт 30-40 мянган жуулчин ирдэг гэнэ. Мөн дээр дурдсанчлан ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-ын эхний ээлжийн жагсаалтад бүртгэгдсэн байна





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу