“Independent”: 200 хүн тутмын нэг нь үнэхээр Чингис хааны үр сад байх боломжтой юу

Хуваалцах:
“Independent”: 200 хүн тутмын нэг нь үнэхээр Чингис хааны үр сад байх боломжтой юу

Орчин үеийн 200 хүн тутмын нэг нь Монголын байлдан дагуулагчийн үр удам гэсэн түгээмэл домгийг үгүйсгэсэн шинэ судалгаагаар Чингис хаантай хамаатан садны холбоотой байж магадгүй хүний тоо төсөөлж байснаас хамаагүй цөөн гэдгийг тогтоожээ. Тэрбээр Монгол овог аймгуудыг нэгтгэж, зүүн талаараа Солонгос баруун талаараа Каспийн тэнгис хүртэлх газар нутагтай,  Хятад болон Төв Азийн өргөн уудам нутгийг эзлэн авсан. Дараа нь түүний залгамжлагчид эзэнт гүрнээ Перс, Орос, Ойрхи Дорнод, Европын зарим хэсэгт хүртэл өргөжүүлсэн. Түүхэн дэх хамгийн том зэргэлдээ гүрнийг үндэслэгч Чингис хаан эхнэр, татвар эмсийн олон  хүүхэдтэй байсан бөгөөд зарим тооцоогоор тэдний тоог 100 гэж үздэг.

Одоогоос 20 жилийн өмнө судлаачид Азийн ихэнх хэсэгт эрчүүдийн 8 орчим хувь нь Чингис хааны үед буюу 1000 орчим жилийн өмнө Монгол нутагт үүссэн Y-хромосомын удам угсаатай төстэй болохыг тогтоосон байдаг. 2003 оны судалгаагаар дэлхийн нийт эрчүүдийн 0.5 хувь буюу 200 хүн тутмын 1 нь Монголын эзэн хааны удам байж магадгүй гэсэн тооцоо ч гарсан байдаг. Археологичид одоогийн Казахстаны нутгийн ардын аман зохиол, удамшлын нотолгоог судалж, Монголын эзэнт гүрний баруун хойд үргэлжлэл болох Алтан Ордны үеийн эрх баригчдын талаар нарийвчлан судалжээ.

PNAS сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ахлах зохиолч Айкен Аскапули "Энэ бол Алтан Ордны эрх баригч элитүүдийн геномын өвөг дээдсийг батлах эртний ДНХ-ийн анхны нотлох баримт” гэжээ. Эрдэмтэд орчин үед амьдарч буй эрчүүдэд ажиглагдаж буй Y-хромосомын удам нь Хаантай холбоотой биш болохыг харуулсан байна. Судлаачид уг удам угсаа нь хаан эзэнт гүрнээ байгуулахаас 1000 жилийн өмнө үүссэн гэж таамаглаж байна. Гэвч Чингис хааны оршуулсан газрыг илрүүлэх хүртэл судлаачид тодорхой хэлэх боломжгүй гэж үзэж байна. Хааныг нэр нь үл мэдэгдэх булшинд нууцаар оршуулж, тэр газарт үр тарьсан гэдэг.

Ардын аман зохиолд Хааны булшийг барьсан боолууд болон тэднийг булшны газар хүртэл дагуулж явсан цэргүүдийг нь хүртэл устгасан гэж ярьдаг. “Үнэндээ энэ судалгаа нь Монголын элитүүдийн генетикийн суурь, Төв Евразийн популяцийн динамикийн талаарх бидний ойлголтыг ахиулах эртний ДНХ-ийн нотлох баримтыг бүрдүүлж байна” гэж судлаачид онцолжээ.

https://www.independent.co.uk/news/science/archaeology/genghis-khan-descendants-children-today-b2927844.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих