МЭДЭЭ

Бага тойруугаас Хөшигийн хөндий хүртэл хос цамхагт дүүжин гүүр барина

Хуваалцах:
Бага тойруугаас Хөшигийн хөндий хүртэл хос цамхагт дүүжин гүүр барина
"20 минутын хот" реформын хүрээнд Бага тойруугаас Хөшигийн хөндий хүртэл хос цамхагт, тулгуурт дүүжин гүүр барихаар болжээ.
 
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсын Засгийн газар "20 минутын хот" реформын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын Бага тойруугаас Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэл хос цамхагт, тулгуурт дүүжин гүүр, туннелийн хамт барихаар шийдвэрлэв.

Том хэмжээний гүүрэн байгууламж нь тухайн улс үндэстний өнгө төрх, нүүр царайг илэрхийлдэг учир “Өөдөө тэмүүлэх Монгол“ буюу “Go Mongolia” хэмээн нэрлэхээр тогтов.
Монгол Улсыг дэлхий дахинд илэрхийлж буй “Go Mongolia” түлхүүр үгийн утга санааг тод томруун илэрхийлсэн, шинэ брэнд, өнгө төрхтэй байх нь зүйтэй гэж үзэж, олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн дунд тус гүүрний архитектур, төлөвлөлтийн уралдаант сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Шинэ 30 жилийн хөгжлийн бэлгэдэл болсон энэхүү бүтээн байгуулалтын концепци боловсруулах уралдаанд эрхэм уран бүтээлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна" хэмээжээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2024-05-05 00:17:21

Олон юм хуцалгүй замаа олигтойхон нөхөхөө бод.

Зочин 2024-05-05 00:17:20

Олон юм хуцалгүй замаа олигтойхон нөхөхөө бод.

Зочин
Сэтгэгдэл бичих