НИЙТЛЭЛ

Мешокдуулагч Л.Оюун-Эрдэнэ ба түүний гал баригчид,шимэгчид...

Хуваалцах:
Мешокдуулагч Л.Оюун-Эрдэнэ ба түүний гал баригчид,шимэгчид...

Ерөнхий сайд, нөхөр Л. Оюун-Эрдэнэ хаа сайгүй баг хууларч байна гэлээ. Өөрийгөө ерөнхий мешок,  мешокдуудлалгүй яахав, өөр хэнийгээ ч мешокдох билээ гээд уужуухан хэлээтэхлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний эдгээр үгсийг ухвал “юм” их. Юуны өмнө ажил хийж байхад мешокдож нүдэх нь гарцаагүй. Нүдэлгүй ч яахав, юм хийхийн төлөө нүдүүлэлгүй яахав гэсэн нь олон нийтэд муугүй хариулт болсон шиг байна. Угаасаа манай ард түмэн нүдэх дуртай. Төр ч нүдүүлэхээр байгаа нь худлаа биш. Нүдүүлж, мешокдуулж байж л төр урагшилдаг нь ч худлаа биш. Ямар ч  сайн засаглалыг яаж ийгээд хэлж ярьж байхгүй бол ялзарна гэдэг үгтэй юм л даа. Ухаа худаг улстай ноцолдож, ард түмэнд хуулиар өмч баялагийн нь хишгийг өгүүлэх гэж зүтгээд байгаа Л. Оюун-Эрдэнийн мешокдуулахаа хүлээн зөвшөөрсөн үгийг жаал ухая. Түүний баг хууларч байна гэдэг гоё үг. Хулгайчдын баг хууларч байгааг голлон хэлсэн. Бас хамгийн гоё нь Засгийнхаа гишүүдийн багийг ч хууларсан, хууларсаар байгааг хэлээтэхэж байгаа юм.

Жишээ нь, өргөж түшсэн “Женко”-гоо ч ил далд шүүмжлээд, хил холболтоо хийх гээд зүтгээд байгаа Ц. Тувааныг гал бариад зүтгэж байна гэж цохсон. Тэрбумын морьтой, морины хорхойтон, эмч мэргэжилтэй мөртлөө л Уул уурхайн сайд болчихоод уяа сэргээ ч эргэх завгүй дүнхийтэл л зүтгээд байгаа нь анзаарагдаж л байгаа юм.  Хил холболт хийгээгүйгээс 18 их наядын алдагдал хүлээсэн гээд язайтал хэлээд, цүүрийтэл зүтгээд байгаа Ц. Туваан үнэхээр гал бариад зүтгэж байгаа, зүтгэж байгаа. Х.Баттулгыг нэг налж, С.Эрдэнийг нэг түшиж асан Ц. Тувааны баг ингээд хууларч л байна.

Засгийн хэрэг эрхлэхийн дарга Н.Учрал байна. Зүтгээд л, гал бариад л ноцолдоод байгааг харж түдэх явдалгүй. Мөрийтэй тоглоом, тэр тусмаа хил дамнасан энэ гайт тоглоомын сүлжээг тасалж байна. Эхнэрээ зарахаас бусдаар донтсон олон олон мөрийтэй тоглоом тоглогчид бүх амьдралаа зараад, мөрийнд үрээд,  амиа хорлоцгоож байна. Энэ аймаар сүлжээн дээр мөнгө хийдэг, зуучилдаг, хөхиүлдэг асар том сүлжээ байдаг бөгөөд энэхүү зовлон дээр зоологч тэдэн нүдэн дээр баяжин Зайсангийн хаус савыг дүүргэн орж, худалдан авч, дээд үнэтэй машинуудыг хөлөглөх болсон. Үүнийг Н.Учрал улайтал хэлээд, тас зогсоогоод хуулийг нь гаргах гэж байх шиг байна. Ямар их нулимс, амьдралын сүйрлээс аварч байгааг аяндаа нийтээр мэдэрч байгаа, мэдэрнэ ч.

Өчигдөрхөн Оюу толгойн шинэ ТУЗ-ийн дарга Шон Хинтоныг хүлээж авч, мань эр. Тэгээд шуудхан хэлсэн байна лээ. Оюутолгойн менежментийн гэрээний шинэчлэлийг хийнэ шүү гээд хэлж. Монголд ашигтай байх бүх гаргалгаанд зүтгэнэ шүү гээд тулгаж. Ингэх ёстой л доо. Түүнээс биш сайжруул гэж улс төр хийчихээд, попорчихоод, хууль бус мөрийтэй тоглоом тооглон, энд тэндхийн компанийн байр саванд бүгэгч Дорнод, Хэнтийгээс сонгогдож байсан бөх болон гурилчин нар шиг байж болохгүй юм. Уран ашиглах гэрээг Н.Учрал л гардсан, байгуулсан. Ураны ашиглахын давууг тэргүүлэх сэхээтнүүд ертөнцийн жишээгээр ярьсаар авч, гурилчин, бөхчиний найзууд Улаанбадрахын хөрс рүү хүхэр шахаж үгүйрүүлэх нь гэж попорсоор. Тиймгүй ээ, ураны талаар юу ч үл мэдэх хүний увайгүй ухуулгад бүү авта аа гээд “Мон атом”-ын анхны захирал Р. Бадамдамдин тэсвэр алдаад хэлж л зогсоно. Ер нь, Монголын нэг хараал бол хөгжих гэсэн, түүний төлөө зүтгэдгээ л мешокоддог, нүддэг байдал болсон нь нэн харамсалтай. Гэхдээ алт гууль ялгардаг жамтай. Түүх үлдээчихдэг. 

Мешокдуулагч Л.Оюун-Эрдэнэ ба түүний гал баригчид,шимэгчид...

Гэтэл, Л. Оюун-Эрдэнийн хэлээд байгаа шимэгчид дүүрэн л байна, Засгийн газраар. Аль ч засагт хэтэвчээр түрий барин орж зогсдог, ороод өөрийгөө л зөвхөн болгодог нөхөд олон. Эрчим хүч эзэгнээд, эзэлсэн салбар нь уналтад, Монголын ард түмнийг сөхөртөл гувчуур төлүүлж байгаа салбарын сайд Б. Чойжилсүрэн гэж хүн байна. Улаанбаатар түүний барилгын ширэнгэ болсон. Улаанбаатар паласыг нураагаад ширэнгээ барих гэж байна. Урд Зайсангийн аманд, өндөр дэнж дээр тэнгэр баганадсан ширэнгээ мөн барьсаар. Батлангийн сайд С.Бямбацогт байна. Хөгжлийн банкнаас хүч түрж, урдуур дайрч зээл аваад л Цементийн үйлдвэр барина, Нүхтээр нэг хаус барина. Бүх ажлыг би хийж байна гэж ярина. Салбар бүрээ босгодог гэнэ. Аяга өгөх гэлээ гэж яамаа зандарна. Үнэндээ эрх мэдлийнхээ хэрээр хэдэн их наядын аяганы  хишгийг төрөөс хүртсэнээ ярих ч үгүй. Ж.Энхбаяр байна. Хөдөө аж ахуйн яамыг хөдөө дэх ферм тийшээгээ залаад л. Эрх мэдлийг дураар эзэгнэн, ждү-гийн зээлээр зоолж, бүх насаар Монгол түүнд өртэй мэт авирлана.

Мешокдуулагч Л.Оюун-Эрдэнэ ба түүний гал баригчид,шимэгчид...

Ингэж төр унаж, өөрийн хишгээ бөөцийлөгсдийг Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ паразитууд, шимэгчид засагт маань бас байна аа гээд ялгаад, гайгүй дэм болж, гал барьж яваачуудаа нэрлэсэн нь тэр Н.Учрал, Ц. Туваан, О.Алтангэрэл нар биз. Ухаа худагийг улсын хуулиудыг зөрчөөд авчихсан асуудалд О. Алтангэрэл мөн л зүтгэж байгаа. Хууль зүйн сайдууд нь Ухаа худаг улсын өмчид байршиж ирсэн болохоор хэцүү байсан биз ээ. Тиймээс л Л. Оюун-Эрдэнэ багууд хуулраад л байна гээд байгаа юм. Үнэн, хууларсаар байна. Илүү их хуулраасай.

З.БАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх