“BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин цэргээс халагджээ

Хуваалцах:
“BTS”  хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин цэргээс халагджээ

Өмнөд Солонгосын “BTS” хөвгүүдийн хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин 18 сарын хугацаатай цэргийн албаа хааж дуусаад  халагджээ. Тэрбээр Сөүл хотоос хойд зүгт 61 км-ийн зайд орших Ёнчон тойрог дахь  явган цэргийн 5-р дивизийн гол хаалгаар 09:00 цагийн үед гарч ирсэн байна. Жин цэргийн алба хаах хугацаандаа тэндэхийн цэрэг татлагын төвд сургуулилалтын туслах зааварлагчаар ажиллаж байжээ. Жинийг гарч ирэх үед хамтлагийн бусад таван гишүүн болох J-Hope, RM, Жимин, V, Жонгүг нар баглаа цэцэг барин угтан авчээ. Одоогоор цэргийн үлээвэр найрал хөгжмийн ангид алба хааж буй RM хамтлагийнхаа “Dynamite” гэдэг хит дууг саксофон хөгжмөөр эгшиглүүлэн энэ үйл явдлыг тэмдэглэсэн байна. Цэргийн алба хааж буй хамтлагийн гишүүд Сөүлд уулзаж, баяраа тэмдэглэхээр чөлөө авах хүсэлт гаргасан гэх мэдээлэл гарчээ. Харин хамтлагийн өөр нэг гишүүн болох Сүга тэнд байхгүй байсан байна. Хамтлагийн менежментийн хариуцдаг “BigHit Music” агентлагаас хэт олон хүний бөөгнөрөл, шахцалдаан үүсгэхгүйн тулд уг газарт очихгүй байхыг шүтэн бишрэгчдээс хүссэн байна. Иймээс тэд цахим сүлжээгээр шууд дамжуулсан бичлэгээр Жинийг угтан авч, баяр хүргэжээ. Жин цэргээс халагдсанаар “BTS”-ийн долоон гишүүнээс цэргийн албаа хааж дууссан эхний гишүүн болж байна. Түүний дараа J-Hope ирэх 10 дугаар сард цэргийн албанаас халагдах төлөвтэй байна. “BTS” хамтлагийн бүх гишүүн цэргийн алба хааж дууссаны дараа 2025 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэх төлөвтэй байна.

https://www.theguardian.com/music/article/2024/jun/12/jin-bts-k-pop-band-military-service-finishes-south-korea

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих