Дэвид, Виктория Бэкхэм нар 1999 онд хуримын ёслол дээрээ өмссөнтэй адилыг өмсөж, ойгоо тэмдэглэжээ

Хуваалцах:
Дэвид, Виктория Бэкхэм нар 1999 онд хуримын ёслол дээрээ өмссөнтэй адилыг өмсөж, ойгоо тэмдэглэжээ

Хосууд 1999 онд хуримын ёслол дээрээ өмссөнтэй яг адилхан нил ягаан өнгийн хувцсаа өмсөж, 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ. Охидын "Spice Girls" хамтлагийн гишүүн асан Виктория 2011 оны Британийн загварын шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг загвар зохион бүтээгч брэндээр нэрлэгдэж загварын ертөнцийн карьераа амжилттай эхлүүлсэн. Энэ хооронд Дэвид талбай дээр 20 жил тоглохдоо хэд хэдэн томоохон цом, тэр дундаа Премьер лигт зургаан удаа түрүүлж, Аваргуудын лигийн цомыг хүртсэн. Тэдний өөр өөрсдийнхөө салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хатан хаан II Элизабет хоёуланг нь Британийн эзэнт гүрний одонгоор шагнаж байв. Хосууд 25 настай Бруклин, 21 настай Ромео, 19 настай Круз, 12 настай охин Харпер нар гэсэн дөрвөн хүүхэдтэй. 2015 онд TIME сэтгүүлд Виктория ээж болохыг амьдралынхаа хамгийн том амжилт гэж нэрлэжээ. Дэвид өнгөрсөн аавуудын өдрөөр Инстаграм хуудастаа "Миний амьдрал дахь хамгийн том амжилт бол хүүхдүүд минь. Надад гайхалтай хүүхдүүдийг хайрласанд эхнэртээ баярлалаа. Аав нь та нарт ямар их хайртайг үргэлж санаж яваарай" гэж бичиж байв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих