Парисын олимпыг медалийн тоогоороо болон чансаагаараа АНУ-ын тамирчид тэргүүллээ

Хуваалцах:
Парисын олимпыг  медалийн тоогоороо болон чансаагаараа АНУ-ын тамирчид тэргүүллээ

    Парисын Олимпын наадмаар спортын 32 төрлөөр болж,11 мянга орчим тамирчин 329 багц шагналын төлөө өрсөлдсөн юм. 16 өдрийн турш үргэлжилсэн энэ удаагийн Олимпын наадамд АНУ-ын баг тамирчид медалийн тоо болон чансаагаараа бусад улсыг тэргүүлэв. Тус улсын баг тамирчид 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл, нийт 126 медальтайгаар Парисын Олимпын наадмыг өндөрлүүлж байна. Харин БНХАУ-ын баг тамирчид мөн адил 40 алтан медаль хүртсэн ч 27 мөнгө, 24 хүрэл, нийт 91 медаль хүртсэн амжилтаар АНУ-ын ард эрэмбэлэгдлээ. 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл, нийт 45 медалийн эзэн болсон Япон улс гуравдугаарт, харин  Австрали улс 18 алт, 198 мөнгө, 16 хүрэл, нийт 53 медаль хүртэж дөрөвдүгээрт,  харин тавдугаарт 33 дарь удаагийн зуны Олимпын наадмыг зохион байгуулсан эзэн орон Франц улс 16 алт, 26 мөнгө, 22 хүрэл, нийт 64 медаль хүртсэн амжилтаар бичигдэж байна. Энэ удаагийн Олимпын наадамд нийт 205 улсын баг тамирчин оролцсоноос 84 улс медаль хүртжээ.Олимпын нийт эдийн засгийн зардлыг 10 тэрбум ам.доллар орчим болох урьдчилсан тооцооллыг “Bloomberg”-ээс гаргажээ. Тавдугаар сард Оксфордын их сургууль 8.7 тэрбум ам.доллар байна гэж тооцоолж байсан аж. Дээрх тооцоог сүүлийн Олимпуудтай харьцуулахад зардал үнэмлэхүй буурахаар байгааг онцолсон байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих