2020 оноос хойш гадаадын жуулчдад хилээ нээгээгүй Хойд Солонгос жуулчид хүлээн авна

Хуваалцах:
2020 оноос хойш гадаадын жуулчдад хилээ нээгээгүй  Хойд Солонгос жуулчид хүлээн авна

      Хойд Солонгос ирэх арванхоёрдугаар сараас зүүн хойд нутгийн Самжиён хот, цаашлаад бусад нутгаар олон улсын аялал жуулчлалыг сэргээнэ гэж аялал жуулчлалын компаниуд  мэдэгджээ.  Ковид-19 халдварын улмаас хилийн хатуу хязгаарлалтуудыг олон жилийн турш тогтоогоод буй тус улс гадаадын бүлэг жуулчдад хилээ нээхэд бэлтгэж байгаа бололтой. Самжиён болон бусад хотын аяллыг 2024 оны арванхоёрдугаар сард албан ёсоор сэргээнэ гэсэн мэдээллийг Хойд Солонгос дахь түншээсээ хүлээн авлаа гэж Бээжин хотод төвтэй “Koryo Tours” компани цахим хуудсандаа мэдээлжээ. Өнгөрсөн жилээс Хойд Солонгост ирэх, явах олон улсын нислэгийг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын цөөн тооны жуулчин энэ оны хоёрдугаар сард тус улсаар аялсан байна. Зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй өндөр албан тушаалтнууд тус улсад айлчилсан юм. Гэхдээ Хойд Солонгос 2020 оноос хойш гадаадын жуулчдад хилээ бүрэн нээгээгүй байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих