
Хятадад төрөлтийн түвшин буурч байгаа нь цэцэрлэгийн тоо буурахад нөлөөлж буй талаар шинэ тайланд дурджээ. 2023 онд цэцэрлэгийн тоо тав гаруй хувиар буурч, 14,808 цэцэрлэг болж буурсан талаар Боловсролын яамны жилийн тайланд дурджээ. Элсэлтийн тоо 11.55 хувиар буюу 5.35 сая хүүхэд буурч, 40.9 сая орчим хүүхэд хамрагдсан нь гурав дахь жилдээ дараалан буурч байгаа тохиолдол аж. Хятад даяар бага сургуулиуд мөн 3.8 хувиар буурсан байна. Энэхүү хүн ам зүйн өөрчлөлт нь Хятад улсын төрөлт, хүн амын тоо буурч байгааг харуулж байгаа бөгөөд 2023 онд ердөө есөн сая төрөлт бүртгэгдсэн нь 1949 оноос хойших хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна. Хүн ам зүйч Хэ Яфү “Эдийн засгийн зогсонги байдлын улмаас ахмадын асаргааны ачаалал улам бүр нэмэгдсээр байна. Шинэ сорилтуудыг даван туулахын тулд стратегийн зохицуулалт хийх шаардлагатай байна” гэжээ.
БНХАУ удахгүй өргөн хүрээ хамарсан хүн ам зүйн судалгаа явуулах гэж байгаа бөгөөд энэхүү судалгаа нь хүн ам зүйн сорилт, тэр дундаа тус улсын хүн амын хөгшрөлт, эдийн засгийн дарамт зэрэг нь гэр бүлүүдийг олон хүүхэдтэй болгоход саад болж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг юм. Эдийн засгийн дарамт, амьжиргааны өндөр өртөг нь гэр бүлүүдийг хүүхэдтэй болгоход саад болж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах үүднээс олон цэцэрлэгийг ахмадын асрамжийн газар болгон өөрчилсөн байна. Энэ оны эхээр төрөлтөд ээлтэй нийгэм, хүн амын урт хугацааны, тэнцвэртэй хөгжлийг дэмжих ийм бодлогод эцэг эхийн чөлөө олгох бодлогыг боловсронгуй болгох, ажил олгогчдын хөдөлмөрийн зардлыг хуваарилах механизмыг сайжруулах, хүүхэд харах үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байгаа аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу