ДЭЛХИЙД

Шилдэг нийтийн тээвэртэй хотуудын жагсаалтыг Сингапур тэргүүлжээ

Хуваалцах:
Шилдэг нийтийн тээвэртэй хотуудын жагсаалтыг Сингапур тэргүүлжээ

Хотын зорчилт хөдөлгөөний ирээдүйд бэлэн байдлаар нь дэлхийн томоохон хотуудыг үнэлдэг "Urban Mobility Readiness Index"-ийн энэ оны тайланд Сингапур дэлхийн шилдэг нийтийн тээврийн системтэй хотоор нэрлэгджээ. Харин Азийн санхүүгийн өөр нэг төв Хонконг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Скандинавын төлөөлөл Стокхольм, Копенхаген хотууд гурав, дөрөвдүгээрт бичигдсэн байна. Сингапурын   төмөр замын сүлжээгээ 2030-аад он гэхэд 360 гаруй километрээр уртасгахаар төлөвлөсөн тул нийт айл өрхүүдийн 80 хувь нь ихдээ 10 минут алхах зайнд галт тэрэгний зогсоолтой болох юм байна.

Шилдэг нийтийн тээвэртэй хотуудын эрэмбэ  

1. Сингапур

2. Хонконг

3. Стокхолм/Швед

4. Копенхаген/Дани

5. Парис/Франц

6. Вена/Австри

7. Берлин/ХБНГУ

8. Цюрих/Швейцар

9. Осло/Норвег

10. Токио/Япон


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих