НИЙГЭМОнцлох

Хувцаснаас нь 622 дахин их хорт бодис илэрсэн Хятадын "TEMU" Монголд орж иржээ

Хуваалцах:
Хувцаснаас нь 622 дахин их хорт бодис илэрсэн Хятадын "TEMU" Монголд орж иржээ

Дэлхий нийтэд эргэлзээ төрүүлээд буй БНХАУ-ын цахим худалдааны платформ "TEMU" Монголд орж иржээ.

Энэхүү платформ нь дэлхийн олон улсад нэвтэрсэн бөгөөд БНСУ-д тус платформоос захиалсан хүүхдийн хувцаснаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс 622 дахин их хортой бодис илэрсэн байна. Мөн "TEMU"-гээс захиалсан нэг хүүхдийн комбинезон нь фталат хуванцаржуулагч бодисыг хуулиар тогтоосон хэмжээнээс 294 дахин их хэмжээгээр агуулж байжээ.

Одоогоор БНСУ-ын эрх баригчид "TEMU"-д ямар хариуцлага тооцохоо шийдээгүй байгаа бөгөөд Европийн холбооны зүгээс мөн "TEMU"-гийн хувцас бүтээгдэхүүнүүдийг "аюултай" хэмээн үзэж хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. Тэгвэл энэхүү платформыг Монголд нэвтрүүлэхээр "MN Post", "UBCab Express", "China Post", "Tonda Global" зэрэг компаниуд хамтран ажиллаж байгаа аж. Хэдий БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдийг 3-10 дахин хямд үнээр худалдан авах боломж бүрдэнэ гэж байгаа ч тус платформын бүтээгдэхүүнүүдийн аюулгүй байдлыг бодолцож, тэр тусмаа хүүхдийн эрүүл мэндэд хортой бодис илэрч болзошгүйг анхааруулж байна.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
5Гунигтай
11Нүдний булай
3Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2025-02-19 12:54:21

Temu dansnaas shuud mungu tataad bhin, guilgeegee higeed shunu ni dansnaas ymr dansnruu orson ni medegdehgu temu-ees mungu tataad bn gj oilgsn, iim asudltai tulgrsn hun bnu

Эргүүнүүдээ 2025-02-07 08:23:25

Эх сурвалж гээд байгаа малнууд тэр цэнхэрээр харагдаж байгаа үгнүүд дээр дараад үз дээ. Хөдөөний новшнууд

Jaj 2025-02-04 18:58:38

Ergv malnud ex survlj?

Нандин 2025-02-03 20:50:59

Шинжилгээнд хаана өгөх вэ

Nadya 2025-02-03 17:59:37

Delgvvrvvde zuw sudlaad zahialagchdiih ni setgegdeliign unshaad ym zahialaachde hen haanaas Olson ni medegdehgvi eh surwalj c bhgvi medeelld hha zaza ta nar c ugaasa itgene l dee

zochin 2025-02-03 17:17:02

Эх сурвалж?

Nb 2025-02-03 17:01:41

Ta hedin awad bga online shopinl baraanuudshde hha

Зөв өө сонгоцгоо 2025-02-03 16:45:14

Юм хөгжчихөөд байхад дэлхий даяар л Тэмү-г чанаргүй, муу юм ирдэг гээд шуураад элдэв бичлэг байдаг шүү дээ. Хэрэгтэй чанартай юм авах бол лав Тэмү-ээс авахгүй. Тэртээ тэргүй өчнөөн буух эзэнтэй онлайн дэлгүүр компаниуд байна. Өөрсдөө сайн судла ок

hor shvv 2025-02-03 16:42:52

Turshij vzeed heden tsamts zahialsan dandaa niloonon muuhai ym irsen. halit umsuj vzeed tolind harah hoorond l zagtnuulaad ulaan bejruu tuursan shu denduu neeren

arai arai 2025-02-03 16:39:17

temugees hymd geed hog avaad, huuhdee ch hordulaad, baigali orchnoo l hogoor duurgeed baih ym. une dagaj chanar shu dee.

Төр 2025-02-03 16:38:58

ялаагүй захаар дүүрэн 400 дахин хэтэрсэн бодистой бүтээгдэхүүн байна

ard 2025-02-03 15:51:22

bvgd ijel hog shharuud

Зочин
Сэтгэгдэл бичих