О.Хангай: Б.Пүрэвсайхан заан одоо ч эдгээгүй байна. Энэ зүлгийг заавал солих ёстой

Хуваалцах:
О.Хангай: Б.Пүрэвсайхан заан одоо ч эдгээгүй байна. Энэ зүлгийг заавал солих ёстой

Улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүдийн төлөөлөл өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагуудтай зүлэгний асуудлаар уулзаж байна.

Энэ үеэр Улсын аварга О.Хангай "Хар резин гээд байгаа энэ зүйл "хаймар" үнэртдэг, эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй анзаарагдаж байсан. Энэ дээр хоёр өдөр зөвхөн бөхчүүд барилдаад өнгөрөхгүй, нийтийн арга хэмжээ болдог. Бүр хүүхдүүд хөлбөмбөг тоглож байсан. Энэ бүрд тодорхой хэмжээнд хордоод явж байсан болов уу.

Өнгөрсөн жил энэ зүлэг ус шингээхгүй байсан. Хар резин, дүүргэгч материалаа хийгээгүй байсан учраас маш их халтиргаа үүссэн. 30-аад хүн халтирсан, дөрвөн хүн гэмтэж бэртсэн. Манай Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заанаас эхлээд одоо хүртэл заал танхимын барилдаанд барилдаж чадахгүй байгаа. Одоо болтол эмчилгээ хийлгээд явж байгаа асуудлууд байна. Тиймээс энэ зүлгийг заавал солих нь зүйтэй. Дүүргэгч материал гээд байгаа зүйлээ хар резинээр биш өөрөөр хийгээрэй" хэмээжээ.


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих