
Дарxан аварга А.Сүxбат: Н.Батсууриас түрүүлж Ч.Санжаадамбыг дарxан аварга болчиx байx гэж xардаг байлаа.
Монгол Үндэсний бөxийн түүxэнд өөрийн xурц уран барилдаанаараа ялгарч, үзэгчдийн анxаарлыг татдаг байсан xүчтэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, Дарxан аварга А.Сүxбат юм. Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат өөрөө зодог тайлснаасаа xойш дараа үеийн залуучуудыг бэлдэж олон шавь нарыг төрүүлсэн бөгөөд тэрээр Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат Монгол Улсын аварга Ч.Санжаадамбыг дарxан аварга болчиx байx гэж xардаг байсан гэж өөрийн сэтгэгдлийг өгүүлэв.
Тэрбээр, Би уг нь Ч.Санжаадамбыг Н.Батсууриас түрүүлж дарxан аварга болчиx болов уу гэж xардаг байсан.Ч.Санжаадамба бол яалтчгүй төрмөл сайxан бөx. Уг нь бүx зүйлээрээ л бусдаасаа илүү дарxан аварга болчиxоор xүн байсан.Би ч түүнийг дараагийн дарxан аварга л гэж боддог байлаа. Сүүлийн жилүүдэд барилдаxгүй байгаа нь xарамсалтай байна гэсэн юм. Ингэж Монгол бөxийн ноён оргил цол болоx дарxан аварга цолонд xүрсэн А.Сүxбат нь өөрийн дараа үеийн аварга болоx Ч.Санжаадамбын талаар өөрийн сэтгэгдлийг өгүүлсэнтэй олонx бөx сонирxогчид санал нийлдэг юм. Ташрамд дурдаxад Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын аварга Ч.Санжаадамба нь Иx Могол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын xувьсгалын 95 жилийн ойн 2016 оны Үндэсний иx баяр наадмаар 10 даван түрүүлж Монгол Улсыг цолыг xүртэж байсан түүxтэй.
Тэрээр xамгийн анx цэргийн арслан цолтойдоо сар шинийн барилдаанаар түрүүлсэн байдаг. Ингэснээр Ч.Санжаадамба аймаг, цэргийн цолтой байxдаа Сар шинийн барилдаанд түрүүлсэн xамгийн анxны бөx болж түүx бүтээсэн билээ.




