
Хэрэв та бүхнээс холдохыг үнэхээр хүсэж байгаа бол Чингис хааны төрсөн нутгийг санал болгомоор байна. Түүхэн дэх хамгийн том эзэнт гүрний нэгийг байгуулсан 13-р зууны харгис хэрцгий монгол байлдан дагуулагчийн үүсгэн байгуулсан улсын нийслэл Улаанбаатар хотод түүнийг хөшөөгөөр мөнхлөөд буй. 130 фут (40 метр) өндөртэй, мөнгөлөг уг хөшөө нь түүнд зориулсан хүндэтгэл юм.
Түүний булш хэзээ ч олдоогүй. Гэвч хэрэв тэр буцаж ирвэл төсөөлж байснаасаа хамаагүй илүү тайван улсыг олох болно. Орос, Хятад хоёрын дунд оршдог, хүн ам сийрэг, далайд гарцгүй энэ улс нь Франц, Итали, Герман, Их Британи зэрэг улсыг нийлүүлснээс ч илүү том газар нутагтай. Чингис хааны үед газар нутгийнх нь хэмжээ Орост хүрч байсан.
Харин Монголын нөгөө хөрш Хятад улс 17-18-р зууныг хүртэл тус улсыг ноёрхож байсан. 1920-иод онд ЗХУ-ын дагуул улс болсон бөгөөд 1990 онд Берлиний хана нурж, ЗХУ-ын блок нуран унасны дараа тусгаар тогтнолоо сэргээсэн билээ. Орос хэл одоо ч алдартай байгаа нь тус улсын нөлөө Монголд хэр байсныг харуулж байна. Одоогоос 2000 орчим жилийн өмнө Хүннү гүрний үед өрнөсөн үйл явдлыг бүжиг, хөгжим, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амилуулсан жүжиг Лондон хотын Колизейд өнгөрсөн онд тоглолтоо хийсэн. Энэ нь Арчуг хааны эзэнт гүрнийг залгамжлахын төлөө тэмцэж буй ах дүү хоёрын эрх мэдлийн төлөөх хэрцгий тэмцлийн зохиомол түүхийг өгүүлдэг. Харин би энэ жүжгийг нээлтээ хийхээс өмнө тус жүжгийн эх орноор аялсан.
Гэхдээ Монголд театрын зохиомол түүхээс илүү ийм төрлийн бодит түүх зөндөө бий гэдэг нь хэлэх нь зүйтэй болов уу. 1937 онд Сталины цэвэрлэгээний үр дүнд олон зуун Буддын сүмийг устгасан ч Буддын шашин нь Монголын гол шашин байсаар байна. Хотууд нь орчин үеийн хэдий ч жинхэнэ Монгол орныг олж мэдэхийн тулд зэлүүд байгаль, тал хээр өргөн уудам өвстэй тал руу аялах явдал юм. Монголын 3.3 сая хүн амын гуравны нэгийг эзэлдэг нүүдэлчдийн тал нутаг дахь амьдрал хэдэн мянган жилийн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй. Тус улсын алслагдсан бүс нутгуудаар аялахад, хонь, сарлаг, тэмээ хаа сайгүй бэлчинэ.
Монгол нүүдэлчид мориор аялахыг илүүд үздэг бөгөөд эмээл дээр маш их цаг зарцуулдаг тул тэд Грекийн домогт өгүүлдэг хагас хүн, хагас морь кентавруудыг санагдуулам. Монгол Улсын нийслэлд үзэж болох хамгийн сонирхолтой зүйл бол жил бүрийн долоодугаар сард болдог үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа юм. Их Британийн иргэд Монголд ирэхэд виз авах шаардлагагүй ч шууд нислэг байдаггүй. Үүний оронд та Франкфурт, Бээжин эсвэл Истанбулаар дамжих шаардлагатай болдог. Ердөө долоо хоног аялахаар төлөвлөж буй бидэн шиг хүмүүст нислэгт цаг алдсанаар Монголын өмнө зүгт, үлэг гүрвэлийн өндөг олдсон, баавгай, цоохор ирвэсийн өлгий нутаг болох говь цөлд аялах хугацаанаас хомсолж байгаа юм.




