СПОРТ

Н.Золбоо: Цолны мялаалга нь дөхсөн учраас Э.Батмагнай Увс аймгийн 100 жилд оролцоогүй

Хуваалцах:
Н.Золбоо: Цолны мялаалга нь дөхсөн учраас Э.Батмагнай Увс аймгийн 100 жилд оролцоогүй

Шинэхэн Улсын арслан Э.Батмагнай Үндэсний их баяр наадам болоод Өндөр гэгээний даншиг наадамд тус тус түрүүлээд буй билээ. Тэгвэл түүнийг Увс аймгийн 100 жилийн ойн барилдааныг ямар шалтгаанаар өнжсөн талаар Улсын харцага Н.Золбоо тайлбар хийжээ.

Тэрбээр "Улсын арслан цолны мялаалга хийх дөхсөн учраас Э.Батмагнай Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадамд оролцоогүй. Хоёрдугаарт, тамирчин хүн тэмцээн уралдаанд орохоосоо өмнө сайн бэлдэж бэлтгэл сургуулилтаа тааруулж байж очих шаардлагатай байдаг. Хоёр ойрхон том барилдаанд олон барилдаан хийхээр бэлтгэл сургуулилт нь таараагүй байна. Шинэ цол авсан болохоор заавал түрүүлж, үзүүрлэхийн төлөө барилдахгүй бол болохгүй. Тиймээс багш, дасгалжуулагч нар нь зөвлөж байгаад энэ 100 жилийн ойн барилдааныг өнжүүлсэн. Намраас заал, танхимын барилдаануудад амжилттай сайхан барилдаад явах байх" хэмээсэн байна.


Хуваалцах:
0Хаха
9Таалагдсан
1Гунигтай
3Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зөв шийдэлшүү золбоо хүү зөв хүн юмаа 2025-07-30 12:57:11

Зөвшүү золбоо багш нь мундаг юмаа

Зочин 2025-07-30 12:42:19

Монгол улсын хүчит харцага Н.Золбоо ахдаа баяр хүргэж, улам их амжилт хүсье. Монгол улсын хүчит арслан Э.Батмагнай дүүдээ томоос том амжилт хүсэж, баяр хүргэе.

Зочин
Сэтгэгдэл бичих