
Дэлхийг "уушиг" гэж нэрлэдэг Амазоны ширэнгэн ойн агаарын бохирдол дэлхийн зарим томоохон хотуудынхоос ч дор болжээ. Амазоны 50 сая оршин суугчид Сан Пауло, Бээжин, Лондонд амьдардаг хүмүүсээс илүү PM2.5 гэгддэг хорт тоосонцорт өртөж байгааг “Greenpeace International” байгууллагаас тогтоожээ. Хий, хогийн цэг, барилга байгууламж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ой хээрийн түймэр, галт уул зэргээс ялгардаг олон химийн бодисын холимог болох PM2.5-д өртөх нь сэтгэцийн хомсдол үүсэхэд нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон.
Амьсгалах үед PM2.5 нь уушиг болон цусны урсгалд орж, цочмог бронхит, зүрх судасны өвчинд үүсгэдэг. Эдгээр аюул заналхийлэл нь хүүхэд, нярай, астма өвчтэй хүмүүс, зүрх, уушигны архаг өвчтэй ахмад настнуудад харьцангуй ихээр нөлөөлдөг.
Бохирдуулагч нь уушиг, зүрхний өвчин, эрт нас баралттай холбоотой гэж “Greenpeace” мэдээлжээ. Амазоны төрөл зүйлийн 93-95 хувь нь тэнд гарсан түймрийн үр дагаварт ямар нэгэн байдлаар өртсөн болохыг тогтоожээ. Амазоныг эрүүл байлгах нь дэлхийн уур амьсгалын тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой, учир нь ой нь нүүрстөрөгчийн нэн чухал шингээгч юм. 2030 он гэхэд ойн хомсдол, доройтлыг арилгах төлөвлөгөө батлахыг Бразилийн Белем хотноо зохион байгуулдаг НҮБ-ын цаг уурын жил тутмын бага хурлаас уриалсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу