Сергей Лавров: Украины газар нутгаас Орост өгнө гэж АНУ амласан

Хуваалцах:
Сергей Лавров: Украины газар нутгаас Орост өгнө гэж АНУ амласан

Энхийн хэлэлцээрийн нэг хэсэг болгон Украины газар нутгаас Орост өгнө гэж АНУ амласан талаар Москвагийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Сергей  Лавров “Трампын засаг захиргаа оросуудын олон зууны турш амьдарч байсан нутаг дэвсгэрүүд дахин Оросын нэг хэсэг болох ёстой гэдгийг ойлгож байгаа” хэмээжээ.

Лавров 2022 онд Владимир Путин хууль бусаар нэгтгэсэн Украины таван нутаг дэвсгэр болох Донецк, Луганск, Херсон, Запорожжиа, Крымийг онцолсон байна.

Лавров "Бидний байр суурь тодорхой. Мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах ёстой. АНУ үүнийг ойлгосон нь сайн хэрэг. Тэд Украиныг НАТО-д элсэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой хэлсэн" гэжээ.

Берлинд болсон энхийн хэлэлцээний өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ болон Европын аюулгүй байдлын баталгааны хариуд НАТО-д элсэх Украины амбицаас татгалзахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Путин энхийн хэлэлцээнд давуу эрх олж авахын тулд Купянск, Покровск зэрэг хотуудад ялалт байгуулахыг эрмэлзэж байгаа аж.

https://www.yahoo.com/news/articles/russia-us-promised-us-ukrainian-171819987.html


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих