ЭНТЕРТАЙМЕНТ

Зууны манлай Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 40 жилийн ойн "Амьдрал намайг дуунд уяраажээ" тоглолтоо хийнэ

Хуваалцах:
Зууны манлай Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 40 жилийн ойн "Амьдрал намайг дуунд уяраажээ" тоглолтоо  хийнэ
Зууны манлай Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 40 жилийн ойгоороо “Амьдрал намайг дуунд уяраажээ” тоглолтоо хийх болсноо мэдэгдлээ. Тэрбээр "Тэртээх 1986 оноос дуу дуулах хүсэлдээ хөтлөгдөн урлагийн замналаа эхлүүлсэн 16 настай Сараа нь өдгөө эстрад рок попын тайзнаа 40 жилтэйгээ золгох гэж байна. Миний хувьд 1996 онд Соёлын төв өргөөний тайзнаа “Хайрын бурхан 10 жил”, 2016 онд "Corporate convention Hall"- д 30 жилийн ойн тоглолтоо рок попын хамт олон, гэр бүл дотны найз нөхөд ,мэргэжлийн урлагийн байгуулагууд, фэн олон түмэн сонсогчтойгоо баяр хөөр цог жавхлантайгаар тэмдэглэж байсан торгон мөчүүд саяхан мэт …
Олон сайхан урлагийн бурхан тэнгэрүүд маань тэр үеэс хойш тэнгэрт олноороо биднийгээ орхин хальсан ч та бүгдийгээ дурсан санан, хамт эхлүүлсэн урлагийн их үйлсдээ үнэнч, тууштай хэвээр байна гэдэгтээ Сараа дүү нь итгэлтэй байна .
Миний хувьд "2026 оны зургаадугаар  сарын 6 ны өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэхэд урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсныхаа ойн баяраа сонсогч фэн , олон түмэнтэйгээ хуваалцахаар “Амьдрал намайг дуунд уяраажээ” Зууны манлай дуучин Батмөнхийн Сарантуяа урлагт 40 жил тоглолтоо хийхээр боллоо .
40 жилийн ойн тоглолтоороо 40 дуу дуулж , урьд өмнө үзэгч та бүхэндээ үзэж, сонсож, харж байгаагүй Сарааг үзүүлэхийг хичээнэ, эрмэлзэнэ" гэв.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх