НИЙТЛЭЛОнцлох

Байн байн дэлбэрээд байгаа эрчим хүчнийхэндээ сануулга өг өө, А.Бямбажаргал дарга аа!

Хуваалцах:
Байн байн дэлбэрээд байгаа эрчим хүчнийхэндээ сануулга өг өө, А.Бямбажаргал дарга аа!
0:00 / 0:00

   Иргэн Цоодолын Хуланд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс сануулга өгчээ гэсэн мэдээ гарч. Хаа сайгүй. Бүр дарга А.Бямбажаргал дуудаж гээд бичигдсэн нь үзэгдэнэ. Хүмүүс янз бүр л бичиж байна. Гүйцэтгэх ажиллагаа, үндэсний аюулгүй байдлын асуудал нь ингээд нээлттэй явагддаг юм уу гээд мэтгэцгээж байна. Мэтгэх, асуух зүйл мөнөөсөө мөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үү, Тагнуулын байгууллага уу, аль нь сануулга өгөх ёстой юм бол доо.

Бодоход, Тагнуулын байгууллага нь баймаар. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл , дарга дээрээ  иргэн Ц.Хулангийн асуудал хүрээд, дуудаж сануулга өгсөнөөс үүдүүлээд үзэхэд уг газраас сануулга өгмөөр зүйл Монголд бишгүй байгаа. Монголоороо нэг архи ууцгааж байгаа үндэстэн гэвэл манай үндэстэн мөн. Үүнийг засахын тулд ҮАБЗ-өөс сануулга өгөх ёстой. Бүх ард түмэндээ. Эрүүл аж төр өө, бүү архи уу гээд. Эрдэнэт сүрэг болсон таван хошуу малынхаа толгой шийр, арьс үсийг боловсруулж, мөнгө болгож, үндэсний аюулгүй байдлын дархлаа болгож эдийн засгаа бэхжүүлж чадахгүй байгаагийн нь төлөө малчиддаа, үндэсний үйлдвэрлэгчиддээ ҮАБЗ-өөс сануулга өгөх ёстой. Монголороо нэг бензинд оочерлож байгаа. Өвөлжин. Тийм учраас Алтанширээгийн газрын тосны үйлдвэрийн даргыг ҮАБЗ-өөс дуудаж сануулга өгөх ёстой. Үйлдвэрийг түргэн барь, үтэр амжуул гэж сануулга өгөх ёстой. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асуудлыг нэг мөр хянан шалгаж, аюулгүй байдалтай болгох зам мөрийг сануулах хэрэгтэй, холбогдох газруудад нь, ҮАБЗ.

Тэгвэл ийм өвчтөй хүмүүс гадууд дотуур ил цагаан явж хүний амь бүрэлгэхгүй шүү дээ. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс сануулга өгмөөр зүйл үнэхээр их байна. Бүх хаяг гадаад болсон. Монголоороо бичихээ байсан. Бүх хүмүүс англи болоод гадаад үгээр эрлийзжиж, үндэсний хэл бичиг ихээхэн эвдэрсэн. Мах магнаг болсон. Мал сүргээр дүүрэн атлаа дэлхийн зах зээлээс илүү үнэтэй мах идэж байгаад сануулга өгөх ёстой. Бүх лиценз гадныхан болоод улс төрчдийн хамааралтай болсонд ҮАБЗ сануулга өгөх ёстой. Бүх банкны хүү дэлхийн дунджаас давсан, нийт ард түмнийг банкууд шулж байгаад ҮАБЗ-өөс сануулга жинхэнэ өгөх ёстой. Идэж ууж байгаа ихэнх хоол гадны соёлын тусгал боллоо.

Ингээд ингээд харвал Монголд үнэхээр олон сануулга өгөх зүйл байна. Хамгийн наанадаж Оюу толгой орд дээрх өгөөж нэмэх УИХ-ын тогтоолын дагуу ажиллах хатуу сануулгыг Засгийн газарт өгөх ёстой. Иргэн Шаарийбуугийн охиноо алдаад өчнөөн жил заалдаж яваад, олигтой үр дүнд хүрэхгүй байгаад Засгийн газар, Гадаад яаманд анхааруулж сануулга өгөх ёстой. А.Бямбажаргал даргад сануулга өгмөөр зүйл үнэхээр олон байна. 

 З.САЙНТӨГӨЛДӨР

 

 

 


0:00 / 0:00
Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх