Абэгийн амь насанд халдсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Хуваалцах:
Абэгийн амь насанд халдсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд ерөнхий сайд асан Шинзо Абэг буудан хөнөөсөн этгээдэд Японы Нара хотын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ.

Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байсан 45 настай Тэцүя Ямагами гар хийцийн буу ашиглан сонгуулийн сурталгаагаа хийж байсан Абэгийн аминд хүрсэн гэдгээ хүлээсэн байна. Киодо агентлагийн мэдээлснээр, шүүх хурлын явцад Ямагамигийн өмгөөлөгчид  хорих ял 20 жилээс хэтрэх ёсгүй, мөн Ямагами нь шашны бүлгийн хүчирхийллийн золиос болсон гэж мэдэгджээ.

Хэрэгтний ээж уг сүмд асар их хэмжээний буюу 100 сая иен хандивласны улмаас Ямагамигийн гэр бүл үгүйрэн хоосроход хүрсэн байна. Шүүгдэгчийн ярьснаар, талийгаач Абэ “Нэгдлийн сүм”-д нөлөөтэй нэгэн байсан ажээ. Мөн Либерал-Ардчилсан намаас сонгогдсон парламентын зарим гишүүд сонгуулийн кампанит ажлаа явуулахдаа уг сүмээс дэмжлэг авдаг байсан гэдэг.

Өнөөдөр болсон нээлттэй шүүх хуралд оролцохоор 685 хүн дараалалд зогсож байсан бөгөөд тэднээс 31 хүнийг сугалааагаар шүүхийн танхимд нэвтрүүлжээ.

Гишүүдээсээ сүрдүүлэн мөнгө авч байсан Нэгдлийн сүмийн талаарх мэдээлэл ил болсны дараа засгийн газар мөрдөн шалгалт явуулсан бөгөөд улмаар Токиогийн тойргийн шүүхээс уг сүмийг татан буулгаж, татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг цуцлах шийдвэр гаргажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих