Н.Энхбатын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээв

Хуваалцах:
Н.Энхбатын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээв

"Gem mall" худалдааны төвд эхнэрийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдээв. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх