Олон улсын оюутнуудад тавих хяналт сул байгаа тул 20 их дээд сургуулийг визний хязгаарлалтад оруулжээ

Хуваалцах:
Олон улсын оюутнуудад тавих хяналт сул байгаа тул 20 их дээд сургуулийг визний хязгаарлалтад оруулжээ

БНСУ-ын дотоодын 20 их, дээд сургууль гадаад оюутнуудыг сургахад заавал дагаж мөрдөх стандартыг хангаагүй тул энэ намрын семестрээс эхлэн тэдгээр сургуульд суралцах гадаадын иргэдэд оюутны виз олгохгүй гэж Боловсролын яам пүрэв гарагт мэдэгджээ. Засгийн газраас жил бүр их дээд сургуулиудын гадаад оюутнуудад тавих хяналт, дэмжлэгийн тогтолцоог хянах шалгалт хийдэг.

Ийм хязгаарлалттай тулгарсан сургуулиудын тоонд Геумганг их сургууль, Сувон католик их сургууль, Жун-Анг Санха их сургууль, Хюпсунг их сургууль багтаж байгаа аж. Солонгост гадаад оюутны тоо тогтмол нэмэгдэж байгаа энэ үед Боловсрол, Хууль зүйн яам 2012 оноос хойш жил бүр их, дээд сургуулиудын олон улсын хэмжээнд боловсол олгох чадавхи, гадаад оюутны хөтөлбөрийг нь  үнэлдэг.

Боловсролын яамны мэдээлснээр, 2024 онд Солонгост гадаад оюутны тоо 253,000-д хүрч, өмнөх оны 209,000-аас 21 хувиар өссөн байна.  Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Study in Korea” болон Үндэсний судалгааны сангийн албан ёсны вэбсайтаас авах боломжтой.

https://www.koreatimes.co.kr/southkorea/k-universities/20260212/20-universities-slapped-with-visa-curbs-over-poor-oversight-of-international-students


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих