Зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ

Хуваалцах:
Зэвсэгт хүчний 105 жилийн ойд зориулсан зэвсэг, техникийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд дэлгэлээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Энэхүү өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа ийм өргөн хүрээнд дэлгэн үзүүлэх юм байна.  

Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд

  • Архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх;
  • Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө;
  • ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд;
  • “Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулга зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх аж.

Нээлттэй хаалганы өдөрлөг 3-р сарын 19-ныг хүртэл гурван өдөр үргэлжилнэ. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх