НИЙГЭМОнцлох

Хурандаа цолтой даналзах Д.Батлут, аюулыг сөрсөн алба хаагч хоёроос энэ төрийн алдаа завхралыг харж болно

Хуваалцах:
Хурандаа цолтой даналзах Д.Батлут, аюулыг сөрсөн алба хаагч хоёроос энэ төрийн алдаа завхралыг  харж болно

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Засгийн газрын хуралдаанд хурандаа цол зүүсэн албаны хувцастай даналзаж суусан нь олон нийтэд таалагдаагүй. СУИС төгсөөд хэдэн дуу дуулаад л СТА, Сайд болоод хурандаа. Энэ жишгийг халмаар байна гэдэг шүүмжлэл их явдаг. Гэвч амь бөхтэй оршсоор байгаагийн тод жишээ Д.Батлут хурандаа болж байна.

Насаараа цэрэг, арми, цагдаа, батлан хамгаалах салбарт халуун хүйтэн, хүнд хүчрийг үл ажран үнэнч шударгаар зүтгэж,  үүрэг тушаалыг ягштал биелүүлж ирсэн мөрдэстнүүдэд хурандаа цол гэдэг хэмжээлшгүй үнэ цэнэтэй. Харин сүүлийн үед улс төрийн албан тушаал дагаж олгодог болсон нь энэхүү цолын нэр хүндийг улам унагах боллоо.

Гэтэл жинхэнэ баатрууд чимээгүйхэн ажил үүргээ гүйцэтгэсээр, бусдын төлөө амь нас, эрүүл мэндээ зольсоор...

Онцгой байдлын албанд амьдралаа зориулсан эгэл нэгэн баатар бол А.Болорсүх. Тэрбээр 2012 онд Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод үүргээ гүйцэтгэж явахдаа биеийнхээ 65 хувийг түлж, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан ч бууж өгсөнгүй. Амьдрал, албандаа үнэнч тангарагтаа эзэн болж, өнөөдөр гал унтраах автомашины жолоочоор ажиллан, аюулын өмнө ахин зогссоор байна.

Тэр бол олны нүдэнд төдийлөн ил гардаггүй ч эх орон, хүний амь насыг хамгаалах тангарагтаа үнэнч үлдсэн жинхэнэ чимээгүй баатар юм. Гэтэл саяхны баярын өдрөөр нь түүнд байгууллагын медаль зүүж өгсөн гэх. Ядаж л “Алтан гадас” одон зүүгээд өгчихгүй гэх нийгмийн харуусал дүүрэн байна.

Өчнөөн хүний алтан амь аварч хамгаалсан цэрэг, цагдаа, онцгой байдлын албаны энэ мэт олон олон чимээгүй баатрууд бидэн дунд эгэл даруухнаар амьдарч яваа.

Нэг өдөр ч хил манаж нойргүй хонож үзээгүй, улаан гал гамшгийн бүсэд нэг өдөр ч ажиллаж үзээгүй Д.Батлут сайдын хурандаа мөрдэстэй даналзаж суухтай өргөсөн тангарагтаа үнэнч яваад биеийнхээ 65 хувийг түлж, нүүрээ мулзлуулсан ахлах ахлагч А.Болорсүхийг жишвэл энэ төрийн  алдаа завхралыг харж болно. 

 


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх