НИЙТЛЭЛОнцлох

Удахгүй Л.Оюун-Эрдэнэ “У.Хүрэлсүх намайг хүчээр Ерөнхий сайд болгосон” гэж хэлэх юм байна

Хуваалцах:
Удахгүй Л.Оюун-Эрдэнэ “У.Хүрэлсүх намайг хүчээр Ерөнхий сайд болгосон” гэж хэлэх юм байна

Л.Оюун-Эрдэнэ төр тогтвортой байхын ач холбогдлыг овоо ойлгосон хүн баймаар. Өчигдөр хэлж байх юм. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх хэрэгтэй. УИХ-ын дарга болсон хүн цаашаа Ерөнхийлөгчид дэвшихгүй байх хэрэгтэй. Шуналаасаа татгалзах хэрэгтэй гээд яриад байх шиг байх юм, нөхөр Л.Оюун-Эрдэнэ. Энэ нөхөр өөрөө ямар шуналгүйдээ тавын таван жил Ерөнхий сайд хийсэн байх уу.

Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаагаар бол С.Бямбацогт Ерөнхийлөгчид дэвших ёсгүй, бас намаасаа түдгэлзэх учиртай болзлыг хүлээж авч байж УИХ-ын дарга болж байгаа юм байх. С.Бямбацогт ч гэсэн тэгж дохилзох хэрэггүй л юм байгаа юм л даа.  Л.Оюун-Эрдэнэ өөрөө УИХ-ын дарга болбол бас тэгэх л юм байх л даа. Энэ залуу 45 насан дээрээ дурсамжаа бичмээргүй байна гэсэн. Харин ч бичмээр хүн байна, юм бичих ур байдаг юм бол. Ерөөс хэн байсанаа, яаж явсанаа маш түргэн мартдаг хүн бол түргэн дурсамжаа бичих хэрэгтэй. Түргэн бичихгүй бол мартагдаад, дурсамж нь явсан зам түүхээс нь зөрчих магадлалтай юм байна. Б.Энхбаяр ч бас нэг юм хэлээд л байгаа, сэтгэц ч гэл үү, юу гэлээ.  Их хурлын дарга болсон хүн цааш дэвжиж Ерөнхийлөгчид дэвшиж болохгүй гэсэн хууль байхгүй. Яагаад юм болгоныг өөрсдийнхөө өчүүхэн эрх ашигт, эрх мэдэлд нийцүүлэх гэсэн увайгүй хандлага, ёс бусад тачаадна вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжээд Ерөнхий сайд болгоод өгсөн. Тэр үед яагаад тэгвэл түүнээс татгалзаж чадаагүй юм, үнэхээр тийм л эрх мэдэлд дургүй юм бол яагаад Ерөнхий сайд болсон юм гэдэг асуулт Л.Оюун-Эрдэнийг үргэлж ээрнэ.

Намайг ихээр бүү үнэл, би Байнгын хороон дарга ч болохгүй гэж байгаад л Ерөнхий сайд, Засгийн хэрэг эрхлэхийн дарга цувруулаад болоо биз дээ. Одоо гэтэл Н.Учралыг утсан хүүхэлдэй үл бол, өөрийнхөөрөө бай гээд гоочлоод л, улигт үг давтаад зогсох. Жудагтай баймаар.

Одоо ер нь удахгүй Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх намайг хүчээр Ерөнхий сайд болгосон гэж хэлэх юм байна. Н.Учрал тэртээ тэргүй өөрийнхөөрөө нүүж, жудгаа, зургаа зурах нь мэдэгдэж байх шиг байна. Хамгийн наанадаж Л.Оюун-Эрдэнийн өөрийн нь энэ олон эх адаггүй жишээн дээрээс алдаа онооны мадгийг дэнсэлж л байгаа байх. Л.Оюун-Эрдэнэ харин өөрөө өөрийгөө илүү ухамсартайгаар жинлэх, жиндээ таарсан бяр борвио үзүүлэх хэрэгтэй болж. О.Цогтгэрэл гэгч намын дарга мөн адил.

Юм болгон дээр л завсарлага авна гээд зүтгэдэг, нэг тийм хориг толгойтой адуу шиг болсон хүн байна. Хориг толгойтой адууг хэд бугуйлдаад болохгүй бол их өөрөөр үздэг арга малчин ахуйд байдаг. Тийм зулрамтгай мал бол тэгсгээд аяндаа заазлагддаг. О.Цогтгэрэлийн төрийн ажил уясан, цалгардуулсан, олигтой үндэслэл хэлэхгүй байж толгой хоригшсон энэ байдал АН-д ер олигтой оноо авчирахгүй. О.Цогтгэрэл бол одоо гүйлгээ болгоныг хянадаг, падаан болгоныг шагайсан, хорголоо тоолсон нэгдлийн агент шиг л “юм” харагдаад байна. Сум нэгдлийн дарга нар сум нэгдэлдээ л таараад, гэхдээ томхон, тэрүүхэндээ додьгор эрс байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нарын өнөөдрийн хэлээд байгаа үгс, үзүүлээд байгаа хандлага бол нэгдлийн даргын бядаас ч доогуур үнэлэгдэхээр байна. Төрөө мэдэх, түмнээ багцаалдах цөлх монгол-захын эрс ингэж дүгнэж байна даа. 

 

З.САЙНТӨГӨЛДӨР


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх