
Боловсролын яамнаас энэ сарын 10-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт гарсан, зургаан хүний амь эрсэдсэн зам тээврийн осолтой холбогдуулан цаашид сумын сурагчдыг элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний шалгалтад цахимаар оролцуулдаг байхаар зохицуулалт хийхээ мэдэгдэв.
Эргэн санууллахад, Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж буй хүүхдүүдийг тээвэрлэсэн автобус Дорнод аймаг руу буцаж явах замдаа хот руу явж байсан "Harrier" маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан.
Иймд салбарын яамнаас дараагийн хөдөөгийн сумын сурагчдын улсын шалгалт бусад арга хэмжээнд цахимаар оролцох боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна.




