БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Багш нарын цалинг нэмнэ гэж УИХ-аас 600 гаруй тэрбум төгрөг баталсан. Энэ төсөв хүрэхгүй шүү, энэ тооцоогоор багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ илүү хоёр “хуваагдсан” байна. Тал еэвэнгийн үлгэр шиг боллоо гэж олон удаа хэлсэн.
Хувьсах зардлын тогтолцоогоо эвдсэн нь миний ярьдаг нэг халааснаасаа аваад нөгөө халаасандаа хийж байгаад энэ цалингийн нэмэгдэл гэсэнтэй агаар нэг.
Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын 225, 53 дугаар тогтоолыг цуцалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж, шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Багшаа дэмжиж байж, боловсролтой нийгмийг бүтээнэ. Сайдын ажлыг аваад цалингаа нэмэгдүүлэх мөнгөө яаж босгох талаар олон талын тооцоо хийж үзсэн. Багш нарын цалин, нийгмийн баталгааны асуудлыг тавдугаар сарын 1-нээс шийдвэрлэхээр ажиллаж байна" гэв.