
АНУ-Ираны мөргөлдөөн дуусах төлөвгүй, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх эрчим хүчний урсгал зогссон хэвээр байгаагаас газрын тосны үнэ 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ. Дэлхийн жишиг брент төрлийн газрын тосны үнэ долоон хувиар өсөж, баррель нь 119.5 ам.доллар давсан нь Ираны дайн эхэлснээс хойших дээд түвшнээ шинэчилсэн үзүүлэлт болж байна.
Арилжааны явцад үнэ нь бага зэрэг буурч, баррель нь 118 ам.доллар болжээ. Харин WTI төрлийн газрын тос баррель нь 107 ам.долларын ойролцоо өмнөх өдрийн арилжааг хаав. Энэ сарын эхээр АНУ болон Иран түр гал зогсоохоор тохиролцсоны дараа брент төрлийн газрын тосны үнэ эргэн буурсан ч одоо бүх алдагдлаа нөхсөн байна.
Удаан үргэлжилсэн дайн, нийлүүлэлтийн цочрол, дэлхийн эрчим хүчний хямралын үр дагавар ямар байх бол гэдэг нь хөрөнгө оруулагчдад болгоомжлол дагуулж байгаа юм. Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп газрын тос, худалдааны салбарын удирдлагуудтай уулзах үедээ АНУ Ираны тэнгисийн цэргийн хоригийг сунгах алхмуудын талаар хэлэлцжээ. Мөн “Axios”-ийн мэдээлснээр Дональд Трамп Ираны Ормузын хоолойг дахин нээх саналыг няцаасан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу