Цэц Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг хэлэлцэнэ

Хуваалцах:
Цэц Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргааныг хэлэлцэнэ

Нэр бүхий иргэнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн  нэг дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёрдахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн юм.

Тэгвэл уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 8-ны 09:30 цагаас нээлттэй явахаар болжээ.  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх