ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил өнгөрсөн. Мөн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон тул нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн юм. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн байна. Эл асуудлыг Байнгын хороо удахгүй хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.





























































































