ҮХЦ УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгооны хугацаатай холбоотой шийдвэрээ 13.30 цагт танилцуулна

Хуваалцах:
ҮХЦ УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгооны хугацаатай холбоотой шийдвэрээ 13.30 цагт танилцуулна

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааныг өнөөдөр 09.30 цагаас нээлттэй товлосон. Энэ дагуу хуралдаан эхэлж, УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгч ҮХЦ-ийн дарга, гишүүдээс асуулт асууж хариулт авсан. Үүний дараа мэтгэлцээн явж, дөнгөж сая Их суудлын хуралдаан завсарлаж, шийдвэрийг 13.30 цагаас уншиж, сонсгохоор болов.

Их суудлын хуралдаанд УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар оролцож буй. Маргааныг тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны арванхоёрдугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх